Алдарт
"Цогт тайж” киноны сэргээн засварласан эх хувь болон дижитал хувилбарыг
хүлээн авах ёслолын ажиллагаа ДБЭТ-т өнөөдөр боллоо.
Энэ үйл явдал Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, "Цогт тайж” киноны 70 жил, Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэхүү ёслолын ажиллагаанд Францын элчин сайд Ив Дэлунэ, БСШУЯ-ны дэд сайд Б.Тулга мөн "Цогт тайж" киноны найруулагч, жүжигчид, үе үеийн алдартай кино урлагийн ахмад буурлууд ирж оролцсон юм.
Францын "CNC” кино урлагийн төв нь хоёр улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу "Цогт тайж” киноны эх хувилбарыг сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлж, киноны контратив хувийг сэргээн засварласан хувилбарыг 2011 онд манай талд хүлээлгэн өгсөн юм.
Энэ удаа сэргээн засварлалт хийж, хуулбарласан 15 бүлэг, тоон хэлбэрт шилжүүлсэн хоёр хувь бүтээлийг өнөөдөр БСШУЯ-д хүлээлгэн өгч байна.
Энэ талаар БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ "Цогт тайж та бүхний мэдэж байгаачлан Монголын эртний киноны нэг. Франц улс кино урлагийн орон гэдэг утгаараа их онцлог. Манай улсад Кино урлагийн үндэсний төв хэмээх байгууллага бий. Энэхүү байгууллага кино сэргээн засварлах үйл ажиллагааг хариуцдаг. "Цогт тайж" киноны сэргээн засварлалтыг энэ байгууллага хийж гүйцэтгэсэн.
Бид сэргээн засварласан цоо шинэ хувийг нь Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгөөд байна. Ингэснээр Монгол Улс хамгийн эртний киногоо өндөр технологиор сэргээн засварласан хувьтай боллоо. Бид зөвхөн дүрс бичлэг, дууны хувьд өндөр төвшинд сэргээн засварласан болохоос киноны хувьд өөрчлөлт ороогүй гэдгийг тэмдэглэж байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр "Цогт тайж" киноны гол дүрд тоглосон МУГЖ Л.Цогзолмаа "Өнөөдөр "Цогт тайж” киноны сэргээн засварласан үйл ажиллагааны нээлт болж энэхүү сайхан агшныг хуваалцаж байгаадаа маш баяртай байна. Одоогоос 70 жилийн өмнө энэ кинонд тоглож байхдаа би 20 настай байлаа. Эдүгээ "алтан үеийнхэн" хэмээн нэрлэгддэг Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж анхны гараагаа амжилттай эхлүүлсэн уран бүтээл маань яахын аргагүй "Цогт тайж" кино юм. Тухай үеийн урлаг соёлын бүхий л жүжигчид маань тоглосон их ховор нандин бүтээл байгаа юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Дашрамд дурьдахад, уг киног наадмаар гаргана гэж эх сурвалж хэллээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10481
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих