Энэ АТГ –ын улс төрийн шинж чанартай үйлдлүүдийн цаана Ц.Элбэгдорж байдаг байх гэсэн хардлага аль эртнээс л байсан.
Хурцыг Германд хоригдож байхад нь Канцлер Меркилтэй уулзаж тохиролцон олж ирээд АТГ-ын дэд дарга болгосон хүн нь Ц.Элбэгдорж юм. Энэ тухай түүнээс сэтгүүлчид асуухад Меркилтэй хийсэн яриа тохиролцоог нууцлалд хийсэн. 60 жилийн дараа л олон нийт үзэх боломжтой гэж байв.
2008-07-01-нд хүн буудаж алсан хэрэгт Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын цагдаагийн даргыг буруутгасан шүүх хурал болж байлаа. Уг шүүх хуралд Н.Энхбаяр очиж мэдүүлэг өгч эхлэсэн бөгөөд С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг дуудан ирлүүлж, мэдүүлэг авч байжээ. Энэ шүүх хурал цааш жаахан үргэлжилсэн бол Ц.Элбэгдорж ч дуудагдахаар байв.
Учир нь бид 2008-0-7-01-ны хэргийг ТВ-гээр харж ойлгож байвч, хөшигний цаана С.Баяр, Ц.Элбэгдорж нар хоорондоо утасаар болон уулзан ярилцаж байсан яриануудыг мэдэхгүй билээ. Шүүх хурал энэ ярилцаж байсан утасны бичлэг болон яриануудыг нотлох баримт болно гэж үзвэл бичлэгийг сонсох буюу гэрчүүдийг дуудан асуух байв.
Иймд тэр шүүх хурлын Гэрчийн мэдүүлэг сонсох үйл ажилгааг ямар ч үнээр болов тасалдуулах сонирхол С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Элбэгдорж нарт байжээ. Гэвч эдэнд дотроос АТГ-ыг хөдөлгөх эрх бүхий мэдэлтэй ганц хүн нь Ц.Элбэгдорж байв.
2011.04.11-нд, АТГ ба ЦЕГ-ийн тусгай тасгийнхан нийлж, Н.Энхбаярыг баривчлах үйл ажилгааг явуулжээ.
Дараа нь Ц.Элбэгдорж ТВ-гээр их балмад юм ярьж байлаа.
Уг баривчлах үйл ажилгааны үеээр зарим алдаа гарсан гэчихээд,
Ц.Элбэгдорж: Айлын хаалга андуурч, Лантуудаж ороод, гэрийн эзнийг босоод ирэхээр нь цохиод унагажээ. Гэвч дараа нь уучлаарай гэж хэлсэн байна. Энэ бол дэвшил. Цагдаа хэзээ уйчлал гуйж байлаа гэж байв ккк.
Өнгөрсөн зунаас өвөл хүртэл; Алтанхуягийн ЗГ-огцруулах үйл ажилгааг Ц.Элбэгдорж, Э.Батүүл, Ц.Нямдорж, С.Баяр мэтийн хүмүүс далдаас удирдаж байжээ. Ц.Элбэгдоржийн АТГ нь Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх, Охин , хүргэн нарыг хэрэгт ороож, ТВ-гээр сүржин мэдэгдэлүүдийг хийж буруутгаж байв. Мөн Тэмүүжин сайдыг ч хэрэгт ороох гэж овоо оролдож байжээ.
Энэ үед Н.Энхбаяр Монголд иржээ.Тэрбээр бөх үзэхээр бөхийн өргөөнд орж иртэл хүмүүс түүнийг угтан авч хүндлэж байв. Ц.Элбэгдоржид энэ нь таалагдсангүй бололтой.
Маргаашаас нь АТГ –аас Энхбаярт дахин хэрэг үүсгэх гэсэн ба энэ цагаас түүнийг Монголд ирүүлэхгүй байхыг оролдох болжээ.
Ингээд удсангүй Алтанхуягийн ЗГ огцорсон юм.
Одоо мөн л Н.Алтанхуягийг ТЕГ-аас дуудан байцаалт өгөхийг шаардаж байна . Гэвч үнэндээ нөгөө АТГ-т дэд дарга байсан Б.Хурц ТЕГ-ын дарга болчоод уг байгууллагын нэрээр тоглоомоо үргэлжлүүлж байгаа нь тэр шүү дээ.
Өчигдрөөс бас л Н.Энхбаярт АТГ хэрэг үүсгэсэн гэж сонин ба ТВ-гээр ярж, бичиж байна.
Харин Н.Энхбаяр нь Герман улсанд явж байгаа сураг байх юм. Германд Н.Энхбаяраас талийгаач Энхбатыг хулгайлаад, хорьж байгаад үхэхээс нь хэдхэн хоногийн өмнө гаргаж үхүүлсэн хэргийн талаар тодруулж байж ч мэднэ.
Хэрэв тийм бол Б.ХУРЦ сандрахаас яах билээ. Германд Н.Энхбаярын юу хийж явааг мэдэхгүй байх тусам тэдэнд түгшүүртэй байгаа байх. Энхбаярт дахин хэрэг үүсгэдэгт ийм холбоос байж ч мэднэ. Үр дүнд нь Энхбаяр Монголд орж ирж чаддаггүй, Хурц нь Монголоос гадагш цухуйж чаддаггүй болж байх шиг байна.
Мөн энэ цаг үе нь МАН-ыг засгаас гаргах тухай АН-аас шийдвэр гаргасан байгаа цаг үе билээ. Гэтэл Ц.Элбэгдорж үүнд нь дургүй байгаагаа ТВ-гээр хэллээ.
Ц.Элбэгдорж нь: МАН засгаас гарах үйл явдлаас Алтанхуяг ба Н.Энхбаяр нар хожоо олох юм байна гэж тооцоод тэдний эсрэг Ноходоо тавьж байж ч мэднэ.
Дээрх үйлдлүүд нь Монголд улс төрийн сэдэлттэй баривчилгаа ба мөрдлөг хавчилгыг явуулдаг жишигийг тогтоож байна.
Ийм үйл явдал 1990-оноор дууссан гэж хүмүүс итгэж байлаа.
Гэтэл нөгөө бидний итгэж найдаж сонгосон Ц.Элбэгдорж маань хөшигний ард ийм юм хийж байдаг бололтой.
Нэмж хэлэхэд: 1998-онд М.Энхсайханы ЗГ-ыг Ц.Элбэгдорж нар огцруулаад засгаа унагаах тоглоомыг эхлүүлж байлаа. Дараа нь өөрийн ЗГ-аа хамгаалах гэж үзээд үзээд бараагүй юмдаг. ккк
Ц.Элбэгдорж өөрөө үерийн даланг ингэж олон удаа сэтлэх юм. Нэгэнт сэтэрсэн далан үерийн усыг яаж тогтоох бэ.
Тиймээс МАН-ыг засгаас хөөж гаргаад сайд болох гэсэн хорхойтой хүмүүсийг хүслийг дийлэхгүй ээ ккк.
Мөн хэдэн жилийн дараа Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс буугаад АТГ, ТЕГ, ЦЕГ гэх мэтийн байгууллагын савраас мултрахгүй. Нэгэнт л улс төрийн сэдэлттэй баривчилгаа явагддаг болсон тохиолдолд эднийг удирддаг жолоон дээр суусан хэн ч боломжоо ашиглахыг л бодно шүү дээ.
Хорчид хорондоо хордохыг хараад л сууж байхаас яахав.ккк Хоточ нохойгоор хүн бариулаад сургахаар чоноруу биш, эзэдрүүгээ ноцдог болдог юм гэнэ лээ.
Энэ цаг үед хүний ах дүү, хүүхэд, дүү нарыг улс төрийн сэдэлттэйгээр баривчилдаг болжээ.
Ядаж байхад манай Ц.Элбэгдоржийнх өнөр олуулаа юм. Хэдэн жилийн дараа хураах арвин их ургац, одоо сайхан л ургаж байна даа. Тэр үед яаж уйлан дуугарч байхыг нь бүгдээрээ харцгааяа. ок
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих