Мал
төллөж байгаатай холбоотой бруцеллёзын халдвараас сэрэмжлэх болон бусад
халдварт өвчинтэй холбоотой хэд хэдэн сэрэмжлүүлэгийг Халдварт өвчин
судлалын төвөөс гаргасан байна.
Олон жилийн мэдээллэлээс харахад манай
улсад бүртгэгдэж байгаа хүний бруцеллёз өвчний 60 гаруй хувь нь мал
төллөлтийн
үед халдварлагдсан байдаг байна.Мөн дулаан болж барилга, тариалалт, ой
мод, хөдөө хээрийн ажил
эхлэж байгаатай уялдан хүмүүс хачигны халдвараас сэрэмжлэхийг анхааруулж
байна.
Хавар болж хүмүүсийн
дархлаа суларч байгаатай холбоотойгоор сүрьеэ мэтийн архаг хууч өвчин
сэргэж,
сэдэрч болзошгүй байдаг тул сэрэмжтэй байж, сэжиг шинж тэмдэг илэрвэл
яаралтай
эмнэлэгт хандаарай гэдгийг санууллаа. Түүнчлэн Нүүдлийн шувууд ирж
байгаатай холбоотой шувууны томуу өвчнөөс
сэргийлж, үхсэн, өвчилсөн шувуутай хүрэлцэж, оролдохгүй, шувуу агнахгүй
байхыг
сануулъя гэжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1051
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих