ВАШИНГТОН. /NHK/. БНХАУ-ын үндэстний цөөнх уйгурчуудыг Таиланд нутаг буцаасныг АНУ-ын Төрийн департамент эрс буруушааж байна. Уйгурчуудыг БНХАУ-ын холбогдох албаны хүмүүс хатуу шийтгэж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчид эмээж байгаа аж.
Орогнол хүссэн 100 гаруй уйгур хүн, тэдний дотор хүүхэд болон эмэгтэйчүүдийг Таиланд энэ долоо хоногийн лхагва гарагт БНХАУ руу албадан буцааснаа мэдэгдсэн билээ.
Таиландын эрх баригчдын хэлснээр, эдгээр хүн нь тус улс руу энэ оны гуравдугаар сард хууль бусаар нэвтэрсэн 300 орчим хүний нэг хэсэг аж.
Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэл хийхдээ, "АНУ-ын албаны хүмүүс энэ хүмүүсийн аж амьдралд ихэд түгшиж байна” гэсэн юм.
Үлдсэн уйгурчуудыг нутаг буцаахгүй байхыг Таиландад тэрбээр уриаллаа.
Г.Доржханд MONTSAME
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих