ЁСҮ. /Ёнхап/. БНСУ-ын өмнөд хэсгийн Ёсү хотын далайн эргийн ойролцоо живсэн Монголын далбаатай хөлөг онгоцонд БНАСАУ-ын 16 иргэн сууж явжээ.
Ёсү хот болон Чэжү арлын тэнгисийн эргийн харуулын албанаас мэдээлж буйгаар энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө орон нутгийн цагаар 01:19 цагт эргээс 63 км зайд хөвж байсан дөрвөн тоннын даацтай Монголын Улсын далбаа бүхий хөлөг онгоц холбоо тасарсан байна. Уг хөлөг онгоцны ахмад зэрэг онгоцны 16 гишүүд бүгд БНАСАУ-ын иргэд байжээ. Онгоц БНАСАУ-ын Чонжин хотоос Хятад руу ган төмөр тээвэрлэж явсан байна. Тусламж хүссэн дохио хүлээж авсан аврах албаныхан хөлөг онгоцны хоёр гишүүнийг аварч ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Эрлийн ажил үргэлжилж байгаа ба уг хөлөг онгоц Монгол Улсын далбааг хууль ёсны дагуу зүүж явсан эсэхийг тодруулж байна.
А.Цацралт montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих