"Далдыг мэдрэхээр өчнөөн шөнө Даяанч мэт ганцаар бясалгахуй
Дэнгийн бүдэгхэн гэрлийн туяанд
Дэндүүеэ шидэт дүр мэлмийд тодормуй"
Мишель де Нотрдам
1-р Центурийн 1-р шүлэг
Нотрдамыг төнхөх болсны учир
1990 он гарсаар Монгол эх оронд минь байгалийн гамшиг сүйрлүүд ховор гэхээргүй тохиолдох болсныг нямба хийдэг, бясалгал үйлддэг гэвш ламтан, дээд тэнгэр, доод тивтэй холбоо баригч идтэн шидтэн хутагт хувилгаад байтугай номын үсэг таних төдий ч, нойтон сормуустай үрийнхээ төлөө зовнигч хэн бүхэн гайхнам билээ. Эргэн санацгаая... 1993 оны баруун аймгуудын зуд. 1995 -1996 оны гал түймэр, 1998 онуудын солирон бороо, 1997 оны наран хиртэлт, олон олон удаагийн саран барилт, 1995 оны Өмнөговийн үер, мөн оны намар Дарьгангад болсон хүчтэй цасан шуурга, 1998 оны намар төвийн нутгаар унасан их цас, 1997 - 1998 оны хүчтэй хар салхинууд /голдуу баруун аймгийн/... Жилдээ л ямар нэг юм болох. Үгүйдээ л гэхэд онгоцны дараа дараалсан осол сүйрлүүд. Өнгөрсөн өвлөөс аваад газар хөдлөх нь эрс олшров. Өвгөдийн хэлэлцэх нь, ганц, хоёрхон сарын дотор ингэтлээ олон удаа газар эх маань шилгээж байсан нь үгүй гэнэ.
Тэр ч бүү хэл, "Еэ бүү үзэгд" гэмээр юм Хөвсгөлийн Ханхөхийн нуруунд болсон дуулдах, Эрдэмтдийн тайлбарлах нь, уулын орой зүгээр л нурчихсан гэнэ. Газар хөдлөөгүй, уурхайнхан очиж тэслээгүй атал зүгээр л өөрөө нурчихдаг уулын орой байдаг нь сонин. Бас тэгээд гүн нүх үүсгээд байгаа юм шүү. Ханхөхийн сонин үзэгдэл Монголын ардчиллын удирдагч С.Зоригийн амийг бүрэлгэсний дараахан болсон. Үүн лүгээ дүйцүүлэн тооцоолоход 1988 оны эцсээр уулын Карабахад бужигнаан болсны дараахан Арменд 1991 оны эхээр өвөр Осетинд үндэсний хөдөлгөөн болсны дараахан Гүржид газар хүчтэй хөдөлж олон зуун хүний амийг аваад явчихсаныг санахад илүүц бус. Ер байгалийн аливаа онцгой үзэгдэл, гамшиг, сүйрэл хүмүүн төрөлхтний зууралдсан тэмцэл, эвдрэлцээн, тулалдааныг ихээхэн соргог мэдрэхээс гадна дэндүү эмзэг хүлээн авдаг бололтой. Гагцхүү үүнийг яг таг баталж чадах зүйл нь гэвэл, эс бөгөөс өнгөрсөн цагийн товчоон, эс бөгөөс Монголчууд бидний олонтаа сонссон Болгарын Ванга эмгэн ч юм уу, Нарванчин хийдийн Дилав хутагт нар шиг аугаа их зөнч мэргэд, рид, хувилгаадын айлдвар, лүндэн буй заа.
Дэлхийд алдартай эрдэмтэд газар зүй хийгээд одон орон судлаачид хүртэл хэдэн тэрбум тооцоо хийж, сүүлийн жилүүдэд идэвхжин буй галт уулс, газрын цардсын гулсалт, газар хөдлөлтийн байдлыг далдыг мэдрэх чадвартангуудын зөн совинтой харьцуулан дэлхийн бөмбөрцгийн тогтоц ойрын жилүүдэд /2010 он хүртэл гэж ойлгож болно/ хэрхэн өөрчлөгдөх тухай зүсэн бүрийн таамаглал дэвшүүлэх болов.
Тэдний үзэж байгаагаар:
-Атлантын далай эргээ тэлж Америк тивийн зүүн, Европ тивийн баруун эргийн ихээхэн хэсэг усан дор орох нь
-Гренланд, Арктик, Антрактидад мөс хайлж, далайн түвшин 70 метрээр өндөрсөх нь
-Одоо цав суугаад байгаа нь нотлогдсон Японы эх газрын цардсын хоёр хавтан ойртон давхцаж уг арал усанд бүрмөсөн живэх нь
-Италид Везуви, Этна галт уулс дэлбэрч, газар хөдлөлтийн их давалгаан үүсгэх нь
-Хар
тэнгисийн усны түвшин нэмэгдэж Газрын дундад тэнгист цутгах нь эрдэмтэд
тооцоолсноор их гүрнүүдийн шизофрени хийгээд пароной өвчтэй
алдартангууд өндөр уулсын оргил бараадуулан орд харшаа барьж
эхэлж байгаа гэлцэнэ. Харин Монголд яах бол? Үүнийг Нотрдамаас л эрэн
хайцгаая.
Нотрдам /латинаар алдаршсан нэр нь Нострадамус/
гэгч, өерийн зөгнөлөөрөө өнөөг хүртэл хүн төрөлхтнийг дагжин чичрүүлсээр
байгаа ирээдүйг харах чадварыг түүнээс өмнөх /МЭ 60-аад онд бичигдсэн
Христийн илч Иоганы "Айлтгал бичиг" /Апокалипсис/-ийг л эс тооцвол/ ба
хойдох бүх "пацаануудын" дэмийрлүүдийн шилдэг түүвэртэй ч харьцуулах
аргагүй агуу тул тэр их зөнчийн тухай уншсан нь онцын их бухимдалгүйгээр
энэ хэсгийг дуугүйхэн алгасаад, уншаагүй нь тэвчээртэйхэн суугаад
сонстугай!
Тэр эрхэм бээр 1503 онд эдүгээгийн өмнөд Францын Прованс хэмээх сууринд төрж, багадаа тэрбээр латин хэл сураад, 12-13 насандаа зэрэгцээ орших суурингийхаа шашны сургуульд элсэж хэл зүй, уран хэллэг, учир зүй, тоо бодлого, дүрслэхүй ухаан, хөгжим, одон орны анхны мэдэгдэхүүн эзэмшсэн ажгуу. Дараа нь Европт алдартай байсан Монпельегийн анагаах ухааны сургуульд орж төгсөөд явуулын оточ болжээ. Хэдэн жилийн дараа тэрбээр тахал эмчлэх талаар гайхагдан "шидэт доктор" хэмээн нэршсэн ч гэлээ, эхнэр аван суурьшсан Ажен гэгч хотод нь тахал гарахад эхнэр, хоёр хүүхдээ яаж ч чадалгүй алдсан гэдэг. Уй гашууд автсан Нотрдам Орбилийн сүмд нямба хийн суухдаа хичнээн ч шөнөөр хамаагүй нойр хоолоо умартан ид шидийн ухааны ном судар судалж, ой ухаанд нь ойрын хийгээд алс хэтэд болох үйл явдлууд тодорч үзэгдсэнийг дөрвөн мөрт шүлэгт оруулж сурсан гэнэм.
Хэсэг хугацааны дараа нямбаа дуусч дахиад явуулын эмчийн үзүүргүй замдаа гарч олон хотуудаар аялан өвчтнүүдийг илааршуулж яваад 1547 онд хоёр дахь удаагаа гэрлэж төрсөн нутгийнхаа Салон хэмээх жижигхэн хотод суурьшин гурван хүү, гурван охинтой болж, тэгсгээд эмчийн ажлаа орхиж, зохион туурвих ажилдаа шуударсан байна. Энэ завсар тэрбээр анагаах зүйн хэд хэдэн бүтээлүүдээс гадна "Царайны үнэнхүү шилдэг арчилгаа" хэмээх гоо сайхны талын ном, мөн "Бал, элсэн чихэр /Уг нь цасан чихэр гэх нь баймаар. Элсийг иддэгүй, тэгээд ч элс биш, цас л цагаан бус уу. Ж.Н/, дарсатай бүх төрлийн чанамал бэлтгэх арга" зэрэг ном бичсэн нь тухайн үедээ ихээхэн алдаршиж байжухуй. Гэвч Нотрдамын нэрийг мөнхжүүлэх бүтээл бол шүлэглэсэн зөгнөлүүд нь байлаа. 1555 оны 5-р сард Леон хотын Масе Бономмагийн хэвлэх үйлдвэрээс "Ноён Михаэль Нострадамусын зөгнөл" хэмээх ном хэвлэгдэн гарлаа.
Тэрбээр дөрвөн мөрт зуун шүлгээ нэг бүлэг болгон "Центурий" хэмээн /"центум"-латинаар 100 гэсэн үг/ нэрлээд анхны удаагаа дөрвөн бүлгийг нийтлүүлсэн байна. Гүн нууцлагдсан үгстэй энэхүү ном тэр үеийнхээ уншигчдын анхаарлыг төдийлөн татаагүй ч, Францын хатан хаан ид шидийг сонирхон оролддогийн хувьд ордондоо урьжээ. Гэвч яагаад ч юм бэ, хаан, хатан хоёрын таашаалд нийцээгүй тул өчүүхэн бэлэг хүртээд нутагтаа ирж урьдын адил гүн зөгнөлдөө умбах нь тэр. Мишель де Нотрдам 1559 оны 7-р сар хүртэл мартагдсан мэт байлаа. Харин түүнийг өөрийнх нь зөгнөл л анхлан алдаршуулсныг хэлэх хэрэгтэй. Учир юун гэвээс Францын эзэн хаан II Генрих өөрийн дүү охиноо Испанийн хаан II Филиппэд хатан болгох хуримын үеэр морин жадны тэмцээн явуулж, өөрөө ч оролцов гэнэ.
Оройхон тэмцээн бараг дуусч зочид тарахыг зэхэж байтал тулаанд гарамгай залуу хаан цугларсан олны өмнө гэнэтэд Шотландын дайчин гүн Монтгомери гэгчийг хатгалдаанд дууджээ. Хааныг хүндэлсэн залуу гүн элдвийн шалтаг тоочин татгалзаж, гай тохиолдохыг мэдэрсэн юм шиг тэнд байгсад бүгд л гүнгийн хүсэлтийг хүлээн авахыг хаанд зөвлөсөн ч хувь тавилангаараа үхэх ёстой хүн яахин түүнийг нь зөвшөөрөө аж дээ. Тийн хоёул мордон урд урдаасаа давхилдан очоод хатгалдан завдтал Монтгомерийн барьсан мохоо зэвтэй жад хааны төмөр цээживчинд тусч хугараад, харин модон ишний хугархай үзүүр ган дуулганых нь торон халхавчны завсраар орон нүдийг нь хатгаж орхивой. Хоёр улсын хамгийн шилдэг эмч нар хааны нүдээр дамжин уураг тархийг гэмтээсэн халдварыг зогсоож чадсангүй, гарамгай дайчин хаан долоохон хоноод насан эцэслэвэй.
Яг ийм юм болохыг Нотрдам бээр урьдчилан харж:
Алдар дуурсгах эрэлхэг тулаанд
Алтадсан дуулгын торыг нэвтлэн
Ахмад арслангийн нүдийг залуу нь оноод
Авралгүй үхлийг хоёр дахь хатгалга авчирна /шүлгийг Самбуугийн Цэвээний орчуулгаар авав/ хэмээн өөрийн зөгнөлийн номын 1-р 100-тын 35-р дөрвөн мөртөд бичсэнийг ордны хэн нэг нь тэр хүнд өдрүүдэд анзаарсан авай.
Тийнхүү Нотрдам алдаршиж, олон түмэн номыг нь булаалдан авч, "Шинэ, шинэ зөгнөл туурвиж байгаа гэнэ" гэсэн цуу яриа дэгдэж эхлэв гэнэ. 1566 онд II Генрихийн хүү IX Карл өмнөд Францаар аялж явахдаа тэр цагт тохиолдож байгаагүй их хүндэтгэл үзүүлэн үзмэрчид золгон, олон цаг ярилцаад, өөрийн эмч, зөвлөх цол хүртээж өндөр тэтгэвэр тогтоон соёрхсон боловч их зөнч маань түүнийг удаан хүртэх заяа нь дутан, уншиж байсан номынхоо зах дээр "За миний үхэл ойртлоо" гэж бичээд хэд хоногийн дараа тэнгэрт хальжээ. Алдарт зөнч Нотрдамын бурхан болсноос хойш хоёр жилийн дараа түүний 3797 он хүртэл үйл явдлуудыг дэлгэрэнгүй шүлэглэсэн 10 бүлэг ном нь хэвлэгдэн гарсан бөгөөд бүх зөгнөлийн гуравны нэг нь одоогоор батлагдаад байна гэж судлаачид үздэг юм.
Дөнгөж 440 гаруйхан жилийн хугацаанд 1000 орчим зөгнөлийн гуравны нэг нь батлагдсан юм чинь үлдэж буй 1800 -гаад жилд гуравны хоёр нь батлагдахгүй гэхийн баталгаа алга. Гагцхүү болох ёстой үйл явдлыг болоод өнгөрсөн хойно нь Нотрдамын бүтээлийг судлаачид "барьж авна", өөрөөр хэлбэл тэр дөрвөн мөрт биеллээ олжээ гэж батална гэдэг л хүрэшгүй оргил мэт. Болох үйл явдлын нууцлаг далд утгаар, ганц хоёрхон удаа л жинхэнэ хугацааг нь тас түс тавьж, бусдыг нь нууц томъёонд оруулан дурдаж, мэдээжийн нэрийг нь тонгоруулж /Парис гэхийг Рапис г.м/, ёгтолж, эс бөгөөс эртний болон домог шасдирын хэлээр нэг үйл явдалд холбогдох хэд хэдэн дөрвөн мөртүүдийг аль ч бүлэгт нь хамаагүй тараан зориуд будлиулж өгдөг байсан болохоор арга ч үгүй биз.
Одоо эрхэм уншигчдийн чилээрхлийг эс хайхран Нотрдамын
зөгнөлд тусгагдаад биелэгдсэн үйл явдлуудын зарим жишээг татсу.Напалеоны
намтрыг тусгасан дөрвөн мөрт шүлэг нийтдээ найм байдгаас хоёрыг нь
/хаалтад эхлээд бүлгийн, дараа нь бүлгийн доторхи шүлгийн дугаарыг
бичив/ авбал, Эзэн хаан Италийн орчимд мэндэлнэ Эх орон маань тэнгэрт тулгал мандана Дарангуйлагч хэмээн түүнийг зэмлэн Далдуур хунтайж бус
яргачин гэж хочилно Хаан Никейн дэргэд дахин газардаж
Хаант улсаа
аврахаар хоосон
санаархаад
Эрмэлзэх их олзоо далайд живүүлж
Эсрэг талынхны үхэр хариулан үлдмой.
Энд Францын эзэн хааны намтраас ангид нэг ч үг байдаггүй гэнэ.
Напалеон үнэхээр л Италийн эрэг орчмын Францын харъяаны Корсикад төрж,
эзэнт улсыг байгуулан "Тэнгэрт тултал мандсан", үнэхээр "дарангуйлагч"
маягаар хаанчилж байснаас "хунтайж" удамтай ч гэлээ, жирийн "яргачин"
шиг санагддаг байна /тайллыг Оросын судлаач А.Сапёлкинаар авав. Ж.Н/.
тэрбээр сүүлд хаан ширээнээсээ татгалзан Ниццын /эртний нэр нь
Никей/дэргэд эх газартаа бууж, /олзоо авахаар "хоосон саанархсаны эцэст
түүнийгээ их далайд живүүлж /англид алдан/, яаравчлан засч байшин
болгосон үнээний саравчинд хоригдон бэлчиж буй /үхэр хариулан/ үлджээ.
Энэ бол Напалеон намтраас огтхон ч зөрөөгүй зегнел байсан юмсанж.
Ленин, Сталин хоёрын тухай:
Эзэн хаан аюулт гекатомбо хийх гэж
Эргэж бүр анхны эхлэлд
шилжинэ
Гантиг, тугалган бунхан-тэнд их Ром эр
Медузан сүлдтэйгээ - олны хөл нээлттэй
Гекатомбо
гэж эртний Грект 100 бух алж тайллага хийхийг хэлдэг байж.
Хожим энэ үг нь аллага гэсэн утгатай болсон. Сталины харгислалыг нэрлэсэн нь энэ. Лениний мавзолейг улаан гантигаар енгөлж, хаалгыг нь хар тугалганы найрлагатай хайлшаар хийжээ. Сталин Ленингээс их нүгэлтэй байсан тул арай гайгүй нүгэлтэй Ленинг "Их Ром эр" буюу Юлий Цезарьтай адилтгаж. Цезарийн сүлд нь Медуза буюу далайн залхаг байж. Тэр Медуза хэмээх эмэгтэйн толгойтой үснийх нь оронд могойнууд арзаганадаг байж. Түүний толгойг Персийн баатар тас цавчин Афина охин тэнгэрийн хаалганд дайснаа сүрдүүлэх билэгдэл болгон хадчихаж. Сүүлдээ энэ нь жижиг дугуй цэгээс тэмтрүүл хэлбэртэй арсайсан таван шугам буюу могойн нэг нь дээш, хоёр хажуу тийш, хоёр нь арай доош чиглэсэн дүрслэл болж.
Яг л "Медузан сүлд" буюу Таван хошуу гэсэн үг. "Олны хөл нээлттэй" гэдэг нь Мавзолейд хэн ч орж болно гэсэн үг.
Эрх
чөлөөг хэн ч эдэлж эс
чадна
Эрлэг шиг жигшүүрт өчүүхэн хар Гистер
Өндөрлөг тавцан тийш
замаа засна
Өмхий хороор Бүгд
Найрамдахыг бүрхээнэ (У-29)
Нотрдамын зөгнөлд Гистер гэдэг нэр ердөө л
хоёрхон удаа гардаг бөгөөд тайлаад үзвээс тэр нь яахын аргагүй Гитлер
мөн гэдэг нь батлагддаг гэнэ. Сапёлзины тайлбар луу эргэж оръё. Өнцөг
булан үүсгэн маяглуулж бичдэг байсан XVI зууны үеийн Готын Шрифтийг
Гитлерийн Германд сэргээн хэрэглэсэн агаад з, 1, е үсгүүд адилавтар
дүрстэй болдог тул Нотрдам бээр далдын мэлмийдээ тунгаахдаа андуурч
"харсан" ч байж болох. Хоёрт гэвэл Гистер гэдэг нь хийрхэл /Гитлерийн
жинхэнэ зан төрх/ гэсэн утгатайгаас гадна Дунайн эртний нэр бөгөөд
түүний эргээр оршин суугчдыг мөн ингэж нэрлэдэг байж. Гитлер Дунайн
орчимд төрснийг хэн бүхэн мэднэ.
"бүрхээнэ" гэдэг нь латин хэлэнд "фашёс" гэсэн холбох, баглах гэсэн утга хадгалдаг байсныг Муссолини авч намынхаа нэр болгосныг Гитлер зээлдэн Веймерийн бүгд найрамдах улсыг "бүрхээх" нь тэр. "өмхий хор" гэдэг нь нацист үзэл суртал.
Их хана дайны өмнө нурна Их хүн талийна, төгсгөл нь аймаар хурдан Далбаагүй хөлөг онгоц усны эрхшээлд Дан цус голын эргийг будна (П-57) "Их хана" буюу Берлиний хана нурснаас хойш ялангуяа хуучин ЗХУ-д олон жижиг дайн гарч цус урсгасан. "Голын эрэг" гэдэг нь улс төрийн хоёр лагерь. "Далбаагүй хөлөг онгоц" нь өөрчлөн байгуулалтаас үүдсэн жолоодлогогүй нийгэм.
Үхэл нь аймаар бөгөөд хурдан болсон их хүн гэвэл Румыны титэмгүй эзэн хаан Чаушеско. Их Нотрдамын зөгнөлийн эртний болоод хүн саяхны үйл явдлуудын биеллийг түүвэрлэн дурдваас ийн бөгөөд эдүгээ хүн төрөлхтөн хоёр дахь 1000 жилийн төгсгөлд маш том сүйрэлтэй /Нью-Йоркийн хоёр өндрийн сүйрэл биш биз? Ж.Н 2013.01.03-ны нэмэлт/учирна гэдгийг түүний ч, бас бус янз бүрийн цаг үеийн зөнч, далдыг харах чадвартнуудын зөгнөл ч хэлээд байсан аж. Гэхдээ энэ талаар зөвхөн Нотрдамыг л сонирхоё.
Нотрдамын зөгнөлөөс айхын учир
Судпаачдын зүгээс өнгөрсөн хугацаанд огтоос биелээгүй Нотрдамын зөгнөлүүдийг түүвэрлэн авч харьцуулан тооцоолоод XX зууны сүүлчийн 10-аад жил болон XXI зууны эхний хэдэн жилүүдэд тохиолдож болзошгүй үйл явдлуудыг таамаглаад олон жил өнгөрлөө. XX зуун дуусах нь ойртох тутам, уг түүвэрлэсэн зөгнөлүүд жилээс жилд биелэгдэхгүй байх тутам хүн төрөлхтөн, түүн дотроо эрдэмтэд, Нотрдамыг судлаачид, зөнч мэргэд улам их сандралд орж байгаа бөгөөд Монголчууд бид ч гэсэн тэр бүхнээс нь айгаад Отгонтэнгэр лүүгээ авирахгүй ч гэлээ, "харанхуй" суух эрхгүй юм. Дурдсан хугацаанд байгалийн их гамшигаас гадна мөн л их дайн тулаан болохыг Нотрдам зөгнөжээ. Нэгэнт түүний зөгнөлүүд үнэнээс төдийлөн хол зөрдөггүй тул судлаачдын тайллыг тун товчлон, биелэгдээгүй байгаа үйл явдлуудын зөгнөл шүлгүүдийн заримыг түүвэрлэсү.
Аадар бороо Кампанид
улам
асгарсаар
Апулийн агаар хуурайшин
улайна
Азарган тахиа, бүргэдийн даль гэмтэхийг харна
Арслан л түүнийг ийм болгожээ, хөөрхийг. (111-62)
Нарны
илч тэнгисийн усыг
халааж
Негропонтын загас бараг
чанагдана Олон түмэн тэр загасыг
цуглуулж
Родос, Генуя өлсгөлөнгөөс аврагдана. (11-3) Энд цаг агаарын эрс
дулаарлыг үгүүлжээ.
Италийн Кампани, Апуни зэрэг мужуудаар их
үер, харин Негропонт буюу Хар тангис хавиар ган болж ус нь бараг
буцлахуй, гангаас болж өлсгөлөнд нэрвэгдсэн Италийн Родос, Генуя арал,
хойгуудын оршин суугчид загасыг нь түүж идэх юм гэнэ. Түүнэчлэн АНУ,
Англи /арслан нь/ Франц /азарган тахиа/, Орос /Бүргэд/-ыг доройтуулна
гэнэ.
Дорноос пунийн удмынхан
хөдөлж
Домогт Ромулын үрс Адрийд
халдана
Замдаа Ливийн цзрэгтэй
нийлж
Зарим арлыг Мелитийн хамтаар цөлмөнө (1.9)
Эртний нэрсийн тайллыг
орхйод үгүүлбээс, дэлхийн дайны ажиллагаа дараахь байдлаар өрнех аж.
Үүнд Ливи тэргүүтэй лал шашинтнуудыг хөлөг онгоц Италийн зүүн эргийг
чиглэн гарч Адриатын тэнгисийн зүгээс цохиолтхийнэ. Замдаа Мальт хавийн
арлуудыг эзэлнэ. Яагаад заавал Италид анхны цохилт өгөх юм бэ? гэвэл
*ЗХУ-ын зүгээс ирэх довтолгооныг няцаахаар НАТО олон жил бэлтгэж өөрийн
зүүн жигүүр болох Италидаа сул анхаарсан гэнэ.Цаашилбал Турк, Ирак зэрэг
улсуудад Испани, Франц, Австри, Швейцарь, бүрэн эзлэгдэж тэдний төлөөх
тэмцлийг НҮБ биш Ромын пап лам /Европын хаан/ удирдаж ялахаар зөгнөлд
бичигдсэн байдаг гэнэ. Ингээд:
Өрнийхен өвгөн пунийн үзлийг
ниргэнэ
Өөрчлөлт Ганга, Инд, Лаура, Рона,
Таход
Хөнөөлт зөрүүд аюулт өлсгөлөнд
өртөж
Хөлгүүд нь живж, хүмүүс цусанд хутгалдана (11-60)
Дайн дуусчээ. Үүнд Энэтхэг ч татагдан орсон байна. Гэвч нарны эрин буюу эзэн хааны эрин ирэх бололтой.
Нэг
зовлон нөгөөгөөр удахгүй
солигдоно
Нийтийг хөтлөгч эзэн эринийг
шинэчилнэ
Бороо, цас, өлсгөлөн, гал, ган, гамшиг, зовлон
Болзоогүй сүүлт од
тэнгэрт айсуй. (11-46) Их зурхайчийн мэргэн зөгнөлд дурдсанаар энэ явдал
дэлхийн III дайны /Нотрдамын биелсэн зөгнөлөөр уг дайн Иран-Иракийн
хооронд эхэлсэн/дараахан юм уу, эсвэл XX зууны хамгийн төгсгөлд болох
аж.
Одоо Нотрдамаас болох үйл явдлын он сарыг тас түс өгсөн
цөөхөн шүлгүүдийн нэгийг уншъя. Чингис хааныг их зөнч маань цорын
ганцхан удаа дурссан атлаа үйл явдлын оныг яг таг хэлсэн мэт нь тун
сонин.
Мянган есөн зуун ерөн есөн
онд
Мөнх тэнгэрээс догшин хаан
морилно
Далай их Монголын хаан
мэндлэхэд
Дайны тэнгэр Ангараг мөд одохгүй (Х-72) Дэлхийн III дайны байдлыг
тунгаан үзвэл цөмийн болон химийн, бактерологийн зэвсгийг өргөнөөр
хэрэглэснээр экологийн сүйрэл үүснэ. Тэгснээр газар хөдлөлт, галт уулын
дэлбэрэлт олшрох аж. Гэхдээ уг солир далайд унаж дээр дурдсан усны
аюулыг үүсгэх болов уу гэж бусад зөнч нар үздэг юм билээ. Дэлхийн дээвэр
дээр суугаа Монголчууд тэр үерт өртөхгүй бололтой. Яг энэ үеэр Чингис
хаан төрөх нь. Энэ үеэр төрөх юм бол хэзээ насандхүрэх нь ойлгомжтой.
"Ханхөхийн нүх нэг л учиртай даа" хэмээн өвгөд ярилцах, эрдэмтэд
тээнэгэлзэх, сэтгүүлчид сониучирхах. Гэвч бид "харанхуй" л суусаар
Монголд харин галт уул дэлбэрэхгүй гэхэд газар хөдлөлт олширч эхэллээ.
Гэхдээ Нотрдамын зөгнөл биелэхгүй байх тохиолдол ч бий гэдэг. Хэн
мэдлээ...
Сэтгүүлч Ж.НЭРГҮЙ
Эх сурвалж: "Ясан хуягт мэлхий их далайг
зоримой" номоос авав.
/1999.03.03/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих