-Аймгийн музейн сан хөмрөгөөс-
Та бүхэн Дорнод аймагт байсан хийдүүдийн нэг Алтан-Очиртын хийдийн хүрэл тогоог харж байна. Энэхүү тогоог одоогийн Матад сумын нутгаас 1966 онд музейн эрхлэгч Ш.Гонгор музейн үзүүллэгт тавьж олны хүртэл болгожээ.
Хүрэл тогоонд лам нарын манз, цав /цай, хоол/ хийдэг байжээ. Энэхүү дурсгал нь гууль зэсийн хайршаар цутгах аргаар хийгдсэн. Ерөнхий дүрс бөөрөнхий хүнхэр хар бараан өнгөтэй. Хүрэл тогоо нь амсараа тойрсон долгиолсон усан хээтэй, 12 гагнаастай, гагнаас бүр дээр есөн эрдэнэ, найман тахилыг сийлбэрлэсэн.
Тогоог Дагва, Жан-ай-лоу нарын хүмүүс 1895 онд хийсэн бөгөөд уг он цагийг төвд монгол бичгээр бичсэн. Өндөр 70 см, голч 126 см, амсарын тойргийн урт 44 см, 500 литрын багтаамжтай.
Дорнодын түүхэнд холбогдох сонирхолтой үзмэр, эд өлгийн зүйлсийг Аймгийн музейд зочлон очиж сонирхоорой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих