Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний баяр наадмаар зохиогдсон ”Улсын аварга адуучин-2015 он” тэмцээнд Дорнодын адуучид амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Дорнод нутгаа төлөөлж оролцсон Баянтүмэн сумын харъяат Түвшиндондог уургалах, ташуур шүүрэх, бугуйлдах, булгуйлахад төрөлд ур чадвараараа хошуучлан тэргүүлж алтан медаль, 8 сая төгрөгөөр шагнуулжээ. Тэмцээнд 21 аймаг тус бүрээс шалгарсан адуучид оролцжээ.Мөн Монгол Улсад хамгийн олон адуутай адуучнаар Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат Даваасүрэн шалгарч, батламж шагналаар шагнуулсан байна.
www.dnews.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих