Уржигдар буюу 4-р сарын 2-ны өдөр Чулуунхороот сумын нутаг дахь Доргоны застав орчмоор БНХАУ-ын нутгаас хээрийн түймэр орж иржээ. Түймэр салхины дагуу урагшаа эргэж Чойбалсан сумын нутгийн багагүй хэсгийг хамран ассан байна. Галыг унтраахаар Аймгийн ОБХ-ийн аврах гал унтраах бүлэг, Чойбалсан, Чулуунхороот сумын иргэд очиж ажилласан бөгөөд өчигдөр 12 цагийн орчимд бүрэн унтраажээ.
Он гарсаар тус сумын нутагт дөрвөн ч удаа хээрийн түймэр дэгдээд байгаа юм. Түймрээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа талаар Чойбалсан сумын ЗДТГ-ын дарга Г.Батсэнгээгээс тодруулахад:
-Жил бүр түймрээс урьдчилан сэргийлэх талаар аймаг, сумын засаг даргын захирамж гардаг. Үүний дагуу хаврын ид хуурайшилтын улирал эхлэхийн өмнө бүх багийн айл өрхүүдээр явж санамж зөвлөгөө гардуулж байгаа. Мөн айл өрх бүрээс гал түймэр гаргуулахгүй гэсэн гарын үсэг бүхий баталгаа гаргуулж авч байгаа гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих