Ерөнхийлөгч. Энэ үг бол бүх ард түмний итгэлийг хүлээсэн эрхэм хүнийг илэрхийлэсэн утга санаа бүхий сайхан үг. Гэвч өнөөдөр энэ үгийг манайхан тийм ч их ойлгодоггүй, ойлгосон ч итгэхийг хүсэхээ байсан бололтой. Яагаад ийм байдалд хүрчихэв. Бодох л АСУУДАЛ.
Ардчилсан хувьсгал гарсаар хорин таван жилийн хугацаанд дөрвөн ерөнхийлөгчийн нүүрийг үзсэн ард түмний хувьд шийдвэр гаргана гэж ямар чухал зүйл болохыг ойлгох хугацаа нэгэнтээ болжээ. Ерөнхийлөгчийг 4 жилд нэг удаа бүх нийтээрээ санал өгч сонгодог. Мөн дараалан хоёр л удаа сонгогдох эрхтэйгээр үндсэн хуулиндаа тусгасан байдаг.
Тийм ч болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн ярилцлагадаа "одоо намайг оролдоод хэрэггүй хугацаа маань ч дуусах дөхлөө" гэх ухааны юм ярьсан нь хоёр дахиа сонгогдоод хугацаа дуусаж байна одоо хэлээд, хийлгэх гээд ч нэмэргүй гэсэн санааг агуулсан уу. Тухайн үед манай цахим ертөнцөд хэсэг шуугиад л намжсан зүйл.
Харин энэ санааг ил болгоод байна уу даа гэсэн хардлага сүүлийн үед улам ихээр төрөх бодов. Эрх мэдэлтэй дээрээ өөрийн байр сууриа бэхжүүлж аваад буухаар шийдэв үү ямартаа ч АТГ хэмээх засгийн догшин нохойныхоо амыг суллаж бас хэн рүү турхирахаа мэдэж суугаа нь нийтэд ил харагдсаар байна.
Ирэх онд болох УИХ-ын сонгуулийн сургаар л улстөрчид дор бүрнээ чимээгүйхэн бэлдэж байх үед. Өмнөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг орж ирээд сонгуульд өрсөлдөхөөс болгоомжилов уу. Гэнэтхэн л хаасан байсан хавтаст хэргээ АТГ-ынхан амралтын өдрөөр дахин сөхсөн нь гайхалтай. За энэ ч яахав улстөрчдийн хоорондын асуудал гэж бодоход энэ сарын 10-нд болж өнгөрсөн Орос, Монгол, Хятад улсын ерөнхийлөгчдийн уулзалтыг Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хэлсэн. Тэрээр мөн энэ бол Монголын алдаа юм уу, эсвэл шууд урвалт хэмээгээд одоо энэ цагаас эхлээд Монголын талд туслах ОХУ-ын оролцоо бага болсон төдийгүй БНХАУ-ын давамгайлсан бүс нутаг болсон гэдгийг илэрхийлж харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Ингэхээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юу хийгээд хаагуур яваад байна. Гэсэн асуулт урган гарч ирлээ. Ёстой л "буцах хүнд бүү хариуцуул" гэсэн эртний үгийг санагдуулж байх шиг.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих