Орон нутаг, улс хоорондын авто тээврийн үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэлтсийн дарга Ж.Энхбатын мэдээлснээр иргэд онлайнаар тасалбараа захиалах нь нэмэгджээ. Өдөрт 50-60 хүн онлайнаар тасалбар захиалдаг болсон байна. Одоогоор хот хооронд, улс хоорондын тээврийн үйлчилгээний тасалбарыг Авто тээврийн үндэсний төвийн сайтаар орж захиалж байгаа юм. Удахгүй орон нутгийн иргэд тасалбараа онлайнаар захиалж эхлэхээр болжээ. Банктай тохиролцож, зохицуулалтыг хийж байгаа аж. Ингээд зөвхөн нийслэлээс гадна орон нутгийн иргэд ч автобусны тасалбараа онлайнаар захиалдаг болох юм.
Иргэд Автотээврийн үндэсний төвийн http://www.transdep.mn/ сайтаар орж "Тасалбар захиалах” хэсгээр орж бүртгүүлнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих