Орос нефть, байгалийн хийгээр баян гэдэг ч үнэн хэрэгтээ дэлхийн нефтийн зах зээл дэх Оросын эзлэх хувь нь 7 хувиас хэтэрч байсангүй. Гэхдээ байгалийн олон зүйл нөөцөөрөө Орос орон бахархах эрхтэй.
Мод
Юу вэ? Оросын үндсэн баялгийн нэг. Оросын нийт газар нутгийн 45 хувь нь ой мод. Энэ нь дэлхийн бүх ой модны 24 хувь гэсэн үг юм. Оросын ой модны хамгийн их нөөц нь Сибирь, Алс Дорнод, мөн Европын хэсгийн хойдод байдаг. Эрхүү, Приморск, Хабаровскийн хязгаар, Якутын өмнөд хэсэг, Красноярскийн хязгаарын Енисейн сав газрууд, Коми, Вологод, Костром, Пермь мужийн нутаг хамгийн их модтой.
Хэр их вэ? Нийтдээ 800 мянга орчим га талбай эзэлдэг ой модны нөөц нь 80.7 тэрбум шоометр гэж тооцоолдог нь Оросын ой мод бусад газрынхаас илүү ургалттай, ашиг сайтай гэсэн үг юм.
Юунд ашигладаг вэ? Ой мод нь Оросын эдийн засагт чухал үүрэгтэй, олон талын зориулалттай түүхий эд юм.
Ямар үнэтэй вэ? Орост нэг шоометр мод 100 гаруй долларын үнэтэй байдаг.
Нүүрс
Юу вэ? Ашигт малтмал. Нүүрсний хэмжээгээрээ Орос нь АНУ, Хятад хоёрын дараа гуравдугаарт ордог. Орос хэзээнээс нааш нүүрсний орон байсаар ирсэн. Нүүрс бол хүний анх илрүүлсэн шатдаг ашигт малтмал төдийгүй шинжлэх цхаан, техникийн хөгжлийг хурдасгагч байлаа.
Хэрхэн олборлодог вэ? Хэр гүнд байгаагаас хамаарч ямар аргаар олборлохоо шийддэг. 100 метрээс илүүгүй гүнд бол ил аргаар олборлоно. Түүнээс илүү гүнд бол уурхай байгуулна. Орос улс хамгийн гүндээ 1200 метр гүнээс нүүрс олборлодог байна.
Хэр их нөөцтэй вэ? Оросын нүүрсний батлагдсан нөөц 2014 оныхоор 49088 сая тонн. АНУ-ын нүүрсний батлагдсан нөөц – 108501 сая тонн.
Хаанаа хэрэглэдэг вэ? Үйлдвэрлэлд хаа сайгүй түлш болгон хэрэглэдэг.
Ямар үнэтэй вэ? Нүүрсний үнэ хэлбэлзэмтгий. Чанар болоод тээврлэлтээс үнэ нь ихээхэн хамаардаг. 2000 оны мэдээгээр Орост нэг тонн нүүрс 60-400 рубль байсан бол 2008 онд 600-1300 рубль болсон. 2008 онд нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ нэг тонн нь 300 доллар хүрч байсан бол хоёр жилийн дараа 3500-3650 рубль болж буурсан байх жишээтэй.
Уран
Юу вэ? Ураны хүдрээс үйлдвэрийн аргаар гаргаж авдаг. Дэлхий уранаар тийм ч баялаг биш. Дэлхийн нийт хөрсний 0.002 хувь нь л уран. Ураны 50 гаруй ордтой Орос нь ураны түүхитй эдийн тодорхойлогдсон нөөцөөрөө Дэлхийд гуравдугаарт ордог. Энэ нь 40 жилийн л нөөц юм.
Яаж олборлодог вэ? Уурхайн аргаар олборлоно. Хөрсний гүнд уусгах аргыг бас хэрэглэдэг.
Оросын нөөц нь хэр вэ? 550 мянган тонн ураны хүдэртэй. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 10 орчим хувь нь юм.
Юунд хэрэглэдэг вэ? Атомын үйлдвэрлэлд голчлон хэрэглэдэг.
Ямар үнэтэй вэ? Нэг килограмм нь 90-130 доллар.
Никель
Юу вэ? Никель бол метаалл юм. Орос никелийн нөөцөөрөө пэлхийд нэгдүгээр байрт ордог. Дэлхийн нийт нөөцийн 33 хувь нь Орост бий.
Хэрхэн олборлодог вэ? Красноярскийн хязгаар, Колийн ольтрогийн магмын ордуудаас олборлодог.
Хэр нөөцтэй вэ? Батлагдсан нөөц нь 7300 тонн.
Юунд хэрэглэдэг вэ? Ихэнх супер хайлшны үндэс нь болж өгдөг. Аж үйлдвэр, анагаах ухаан, химийн үйлдвэрлэлд хэрэглэдэг.
Ямар үнэтэй вэ? Гурван жилийн өмнө нэг тонн нь 15500 – 17600 долларын хооронд хэлбэлзэж байсан.
Алмаз
Алмааз нь нүүрсхүчлийн нэгдэл буюу нүүрс юм. Геологийн хувьд тогтвортой хөрсөнд 100-200 километрийн гүнд цельсийн 1100 – 1300 хэмийн халуунд үүсдэг.
Оросын нөөц хэр вэ? Алмааз олборлолтоор Ботсван дэлхийд тэргүүлдэг. Орос улс хоёрдугаарт бичигддэг. 2014 онд ОХУ 3.7 тэрбум доллартай тэнцэх хэмжээний алмааз олборлосон.
Юунд хэрэглэдэг вэ? Гоёл чимэглэл, цөмийн үйлдвэрлэл, бичил электроник зэрэгт ашигладаг. Өрөмний хошуу хийхэд ашиглана.
Ямар үнэтэй вэ? Карат нь 140-190 доллар.
Алт
Юу вэ? Металл. Алтны нөөцөөрөө ӨАБНУ, АНУ, Австрали дэлхийд эхний гуравт ордог. Харин Орос, Канад хоёр 4-р байрыг хуваадаг.
Яаж олборлодог вэ? Орост үндсэн 200, холимог 114 ордын хайгуулын судалгаа хийсэн. Ихэнх нь Дорнод Сибирь, Алс Дорнодод байдаг.
Хэр нөөцтэй вэ? ОХУ-ын баталгаажсан алтны нөөц 3.5 мянган тонн. Таамаг нөөцийн хэмжээгээр ӨАБНУ-ын дараа хоёрдугаар байрт 25 мянган тонн гэсэн хэмжээгээр ордог.
Юунд хэрэглэдэг вэ? Хаа сайгүй. Аж үйлдвэрлэл, гоёл чимэглэл гээд.
Ямар үнэтэй вэ? Унц нь (31.1 грамм) 1200-1300 доллар.
Үүнээс гадна Орос нь хром, палладин, марганц, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, калийн давсны арвин нөөцтэй орны нэг. Калининград мужийн хувны орд гэхэд л дэлхийн нөөцийн 90-ээс доошгүй хувь гэгддэг аж.
© duuren.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих