Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн иргэн, Аймгийн сайн малчин, Алдарт уяач Ц.Баатар од гарагийн сонин тохиол ажиглан харжээ. Тэрээр орон нутгийнхаа ургамал ногооны гарц, өөрчлөлт, ааг шимийг шинжээд, наадмын дараа намар гэдэг өдийд малдаа тарга хүч авахуулж, хаанаас хэдий хэмжээний өвс хадаж авах вэ? гээд өвлийг өнтэй давах тухай бодож суух цаг шүү гэж залуу малчдад зөвлөж байна.
Найр наадмаа орхиж, намрын ажлаа бодох цаг хэдийнэ болжээ. Өвөлжөө, хаваржааны суурин тойрсон халцгай зуслан, тарчиг намаржааны нутгаасаа холдож, сэргэг сайхан билчээрт отор хийвэл мал сайн тарга хүч авна. Адууныхаа билчээр дотор нутаг сэлгэн бууснаа алсын оторт гарлаа гэж оддог болж. Зузаан тарга зудын хуяг гэдэг юм гэж Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн малчин Ц.Баатар ярьж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих