Шүдний эрүүл мэнд, өнгө бидний гоо сайхан, гадаад үзэмжинд маш чухал нөлөөтэй. Кофе, тамхи гэх мэтийн хэрэглээ болон бусад янз бүрийн шалтгаанаас болж шарласан шүдтэй хүмүүсийн цорын ганц хүсэл бол шүдээ цайруулах. Гэтэл цайруулагч оо хэрэглээд ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа хүмүүст дараах маш энгийн хэрнээ үр дүнтэй 15 аргыг толилуулж байна.
1. Гүзээлзгэнэ
Гүзээлзгэнээр шүдээ арчих нь эдийн засагт хэмнэлттэй шүд цагааруулах арга юм.
2. Listerine шүд цагааруулах бодис
Уг бодисыг ашиглан хямд зардлаар шүдээ цайруулж болох юм. Таны аманд үлдсэн ч биенд муу нөлөөгүй тул санаа зовох шаардлагагүй.
3. Хүнсний сода
Сода нь шүд цагааруулах байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн юм. Хямд төдийгүй сойзон дээрээ багаханыг асгаад л шүдээ зөөлөн үрэхэд болно.
4. Нимбэгний ундаа шүдийг цагааруулна
Бага зэрэг нимбэгний ундааг сойзон дээрээ асгаад ердийнхөөрөө шүдээ угаана. Нимбэг нь шүдний өнгөн хэсэг дэх бохирдлыг цэвэрлэнэ.
5. Өдөрт 1 алим
Алим нь байгалийн амтлагч бодисыг өөртөө агуулдгаас гадна шүдний бохирдлыг цэвэрлэнэ.
6. Каффейны хэрэглээгээ багасга
Өдөрт уудаг кофеныхоо хэмжээг бууруулснаар таны шүдний шарлалтын хэмжээ багасна.
7. Сахарын хэмжээгээ багасга
Сахар их хэрэглэвэл таны шүд хурдан хугацаанд элэгдэх болно. Хэдэн 7 хоног сахар хэрэглэхгүй байж байгаад шүдээ нэг хараарай. Танан цагаан болсон байх вий.
8. Шүдэнд хортой зүйлсээс зайлсхийх
Кола таны шүдийг асар ихээр муутгана. Шүдийг хорхойтуулахаас гадна өнгийг нь алдагдуулна.
9. Лууван сайн ид
Гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсвэл лууван идээд байх хэрэгтэй юм байна. Таны сувдан цагаан шүдэн дээрх цуурлын шинж тэмдгийг ор мөргүй алга болгоно.
10. Шүдээ угаахаа мартуузай
Өдөрт 2 удаа шүдээ угааснаар амны хөндийд нян үржихгүйгээс гадна таны шүд шарлахгүй байх болно.
11. Усаар зайл
Хооллосны дараа шүдээ усаар зайлж байх нь таны шүдийг цагаан байх бас нэгэн шалтгаан болно.
12. Шүдний эмчид байнга үзүүлж байх
Жил бүр шүдний эмчид очиж үзлэгт хамрагдаж байхыг зөвлөж байна.
13. Шүдний утсыг өдөрт 2 удаа ашигла
Өдөр бүр 2 удаа шүдний утсаар шүдээ цэвэрлэснээр таны шүд цэвэр, бат бөх байх болно.
14. Тамхинд "Үгүй” гэж хэлцгээе
Тамхинд агуулагддаг никотин нь шүдийг шарлуулдаг. Тамхиа хаячихвал таны шүд өмнөхөөсөө илүү цагаан харагдах болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих