Өнгөрөгч наадмаар буюу 2015 .07. 11-нд Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс 50 км зайд орших Бадамын булаг хэмээх газар Түвшиннямаа гэдэг айлд элгэндээ буву элэгний судасны багц руу хутгалуулж цус алдсан /2 литр цус алдсан/, даралт унаж шоконд орсон хүнд тухайн газарт нь яаралтай мэс засал хийсэн ажээ.
Тус хагалгааг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч М.Рэнцэнбалжир, нойрсуулагч эмч Г.Ганчимэг, хагалгааны сувилагч н.Нарандулам, мэдээгүйжүүлэгч сувилагч н.Отгонтуяа, жолооч н.Бүтэт нар амжилттай хийсэн байна. Монголын мянга мянган алтан гарт эмч нарын төлөөлөл ийнхүү хүнд нөхцөлд эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж чадсан байгаа нь бахархууштай юм.
|
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих