Таны залуу таныг санаж байгаа эсэхийг мэдэхгүй байна уу? Магадгүй танд таалагддаг залуу амралтаараа чамайг санадаг үгүйг гайхаж байна уу? Та 2-ын харилцаа ямар ч байсан таны хувьд онцгой гэж боддог залуу таныг санадаг эсэхийг шалгацгаая.
1. Хэлэх зүйл байхгүй байсанч тэр зурвас илгээх болно
Юу байна? Гэсэн хэдхэн үгтэй зурвас хүлээж авах нь тийм ч сайхан биш. Гэхдээ энэ нь эрчүүдийн хэлэх чухал зүйлгүй үедээ хэлдэг үг. Хэрвээ хэн нэгэн залуу чамруу ингэж бичвэл түүнд ярих тодорхой зүйл байхгүй ч гэсэн зүгээр л чамтай ярилцахыг хүсэж байна. Түүнд чиний юу гэж хэлэх нь тийм ч чухал биш. Чамд өгөх хариу нь тэнэг санагдах талаар ч тоохгүй. Тэр чамтай ярилцахыг л хүсэж буй учир нь тэр чамайг үнэхээр их санаж байгаа.
2. Тэр таныг оролцуулах төлөвлөгөө гаргана.
Ихэнхи залуус бүсгүйчүүдийг санаад зүгээр суугаад байдаггүй. Тэд ямар нэг алхам хийдэг. Хэрэв тэр чамайг багтаан ямар нэг зүйл төлөвлөж эсвэл түүнтэй хамт кино үзэх хэн нэгнийг хайж байгаа талаар сэжүүр гаргаж байвал энэ нь чамтай цагийг өнгөрөөх сонирхолтой байна гэсэн үг. Төлөвлөгөө зохиож түүнийхээ дагуу явах нь багагүй чармайлт зарцуулдаг тул хэрэв тэр ийнхүү хичээж байвал гарцаагүй чамайг санаж байна гэсэн үг.
3. Тэр таны Статус дээр сэтгэгдэл бичих болно
Техник технологи хөгжсөн өнөө цагт таны юу гэж бодож байгааг анзаарахгүй өнгөрөх нь ховор. Юу гэх гээд байна гэвэл Фэйсбүүк болон Инстаграмдаа орох бүртээ таны төлөө хэр их сэтгэл гаргадагыг мэдэж болно. Тэр үргэлж таны зурганд сэтгэгдэл бичиж эсвэл сошиал медиад хийсэн үйлдэл бүхэнд тань "like” дарж байвал энэ нь таныг санаж байгааг илтгэнэ.
4. Тэр залгах болно
Өмнө нь утсаар ярих нь тийм ч сүртэй зүйл байгаагүй ч харин одоо бол утсаар ярих нь ховор болсон. Хэрвээ залуу тань таньруу мессеж явуулахгүй, залгаж байвал тэр таны хоолойг сонсохыг хүссэн.
5. Тэр таныг хараад баярлана
Түүнтэй хамт байхаар төлөвлөсөн үү эсвэл тохиолдлоор тааралдсан уу хамаагүй. Түүнтэй тааралдахдаа түүнийг ажиглаарай. Царай нь гэрэлтэж байна уу? Хэрвээ таныг хараад баярлаж байвал тэр маш их санаж байсан гэсэн үг.
6. тэр амархан хардах болно
Өнөө оройг хэрхэн өнгөрөөх гэж байгааг танаас асуухад нь найзуудтайгаа гарах төлөвлөгөөг хэлэхэд тэр хэрхэн хүлээж авч байна? Хардаж байгаагаа шууд хэлчихгүй ч та түүний хариунаас анзаарах болно. Хэрвээ тэр таныг өөр залуустай гарах гэж байгааг мэдээд дургүйцаж байвал энэ нь тэр таньтай цагийг өнгөрөөхийг хүсэж байгааг илтгэнэ.
7. Тэр хүлээн зөвшөөрнө
Хэрвээ эрэгтэй хүн таныг санаж байгаагаа хүлээн зөвшөөрвөл үнэхээр таныг санадаг мөрийцсөнч болно. Эрчүүд сэтгэл хөдлөлөө ил гаргах тийм ч дуртай биш, ихэнхи үед тэд таныг санаж байгаагаа хэлж зүрхлэхгүй л болов уу. Тэгэхээр залуу тань тэр л "үгийг” хэлвэл тань бодож байгааг үнэн гэдгийг баталлаа. Тэр таныг санаж байгаад итгэлтэй бол түүнд зориулж онцгой болзоо төлөвлө. Харин та хэн нэгнийг санахдаа ихэвчлэн юу хийдэг вэ??

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих