Архангай аймгийн онцгой байдлын хэлтэс "Цагаан даваа”-нд төөрсөн 5 настай хүүг эсэн мэнд олж, ар гэрт хүргэж өгчээ.
Энэ сарын 26-нд тус аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн "Цагаан даваа”-нд 5 настай хүү төөрсөн тухай дуудлага иржээ. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 26-ны 23:00 цагт иргэд эсэн мэнд олжээ.
Мөн энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Дэлгэрмөрөн голд М эрэгтэй живсэн тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Ч.Ариунболд montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих