Сайхан харагдахад сармисны ач их гэдэг. Түүнчлэн эрүүл мэндэд ач тустай
10 хүнсний ногооны нэг ч гэж ярьдаг. Тэгвэл энэ удаа сармисны
хэрэглээгээ нэмэгдүүлэх нь чухам юунд хамгийн чухал хэрэгтэйг хүргэж
байна.
• Нян, вирус, мөөгөнцөрийг устгана
• Дархлаа сайжруулна
• Ханиад томуу тусахаас сэргийлнэ
• Цусны даралт бууруулна
• Цус шингэлнэ
• Чөлөөт радикал саармагжуулах антиоксидант үйлчилгээ үзүүлнэ
• Бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлнэ
• Цэр ховхлоно, шингэлнэ
• Хорт бодисуудаас биеийг цэвэрлэнэ
• Антиоксидант эрдэс селепийн эх үүсвэр болно
• Ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаас гадна залуужуулах, тамир
тэнхээ оруулах гээд олон шидтэй хэмээн үеийн үед хоолондоо хэрэглэсээр
иржээ
• Шүд өвдөхөд гавар сармис хоёрыг нухаж холиод, өвдсөн хэсэгтээ тавихад өвчин нь намдана
• Хоёр хумс сармисны шүүсийг адил хэмжээний цагаан цуутай хольж хутгаад, батга гарсан хэсэгтээ хөвөнд шингээн шавшина
• Хомхой долооход хумс сармисыг хэрчин, ярныхаа шүүсийг нь шахаж байгаад түрхэнэ
• Арьс улайж, тууралт үүсдэг өвчинд улайссан хэсэгтээ сармисны масло
түрхэнэ. Ийм тосон түрхлэг эмийн сангуудаар юмуу, бараа борлуулагч цахим
сүлжээгээр худалдаалагддаг
• Сармисны тосыг үс унаж, халцарч буй хэсэг болон хуйхандаа түрхээд
гялгар уутаар битүү боох юмуу малгай өмсөж унтана. Өглөө босож угаана.
Энэ аргыг хэдэн долоо хоног хэрэглэх ёстой
• Хөлийн өсгий хатуурч мөөгөнцөрт өвчинд өртөх нь элбэг байдаг учир
шинэхэн сармисны хэд хэдэн хумсыг нунтаглан зуурмаг болгоод хатуурсан
хэсэгтээ битүү түрхэн боож хононо. Өглөө хөлөө угаачихаад оймс өмсөнө
үү. Мөөгөнцөртсөн өсгийгөө эрүүл болтол энэхүү аргыг давтан хэрэглээрэй
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10686
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих