Өвгөн буурал эцэг, хайртай хөгшин ээж нь цэцэг жимс шиг салбарлан салаалах ач зээгээ тойруулан үртэй хүн жаргаж үндэстэй мод нахиалдгийн адил аз жаргалд умбан амар тайван амьдравч өөрсөдтэй нь цугтаа өтлөх дунд хүүдээ зовнин "Эхнэр авчир, биднийг амьдад хүүгээ гаргаад харуулаадах. Тэгвэл бид хоёрын таван сайхан хүүхэд гаргаж өсгөсний хэрэг” гэж Баярбатыг аргадах, загнах хослон үглэх болжээ. Хорвоод ховорхон хөөрхөн бүсгүй хосгүй сайхан эр төрдөг л юм гэсэн. Баярбат хосгүй сайхан эрийх нь нэг биш ч нүд хальтирам царай муутын нэг л лав биш дэг. Давхраатай алаг нүд улаа бутарсан цайвар арьс, өтгөн хар хөмсөг зоригтой эрчүүдэд л байдаг гэх өргөн шанаа дөрвөлжин эрүү нь нүүрэнд нь төгс зохицсоныг хэлэх үү, анхнаасаа л ангийнхаа охидын нууцхан мөрөөдөл болж түүнд таалагдах гэсэн охид дэнгийн галд шарагдах гэж буй удган эрвээхий адил тойрон эргэлдэнэ. Өндөр нуруу өргөн ханхар цээж нь түүнийг үеийнхнээс нь арай л содон харагдуулж охидын мөрөөдөл болоход ч хүргэсэн байж магадгүй л юм.
Охид бүр түүнд таалагдах гэж хэрээрээ хичээдэгт залуу онгирон өөрийгөө ямагт дөвийлгөн биеэ тоох тул хэнийг нь ч тоож харахгүй явсаар бараг хагас жил болов. Ангийнх нь хамгийн хөөрхөн гэгдэх охидынхоо сор болсон Батцэцэг охин эрвээхэйн даль шиг урт сормуусаа байн байн дэвж заримдаа бодлогошрон хацар дээрээ буулган унаганых шиг шөмбөгөр улаан уруулаа тунирхуу хүүхэд шиг бумбайлгаад түүнийг харах бүр эрхлэн нялхарч өөрт нь хайраа илчлэхийг хүлээн суудаг байлаа. Гэсэн ч Баярбат өөрийг нь тоохгүйд бачимдан хорсохдоо хэзээ нэгэн цагт ямар ч хамаагүй аргаар өөрийн болгохдоо л болгоно гэж дотроо тангараглан төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Хөрөнгөтэй эцгийн буян хөөрхөн төрсөн зүсэндээ эрдэж Баярбатыг хаана ч явсан дагаж, хичээлээ тасалсан үед нь лекцийг нь бичиж, мөнгөгүй гуриатсан цагт нь байгаагаараа тэтгэж хамгийн ойрынх нь хүн болохоор хичээж байлаа.
Сэтгэл гэгэлзсэн намрын нэг өдөр ангиараа амралтанд очиж дарвиж хоносон жихүүн тэр нэг шөнө Батцэцэг худлаа согтон Баярбатад халуун өврөө нээн салхинаас өөр юу ч сөхөж байгаагүй даашинзныхаа хормойг залуугаар өргүүлж зүүднээс салдаггүй амрагийнхаа уруулд уруулаа наан хөмөрсөн аяга шиг ганган хөхөө түүнд л гэж энхрийлүүлэн сарыг ичээн байж янагийн хайрын сарнай дэлбээгээ нээх шиг эмзэг нандин бүхнээ залуугийн хүчирхэг босоо илдэн доор сөгтгөн хоносон юм. Анх удаа бүсгүй хүний дээр гарч орчлонг мэдэрсэн гэнэн залуу хорвоогийн жамыг мэддэгсэн бол энэ хүүхнээс аль болох холхон байхыг хүсэх л байсан байх. Даанч хүслээр болохгүй тавилан гэж байх аж. Гансүх бүсгүйн хөнгөн шалиг ааль, элбэг хангалуун амьдралд хэсэг татагдан түүнтэй уулзаж учран дэр хуваалцдаг болсон ч удалгүй ангийнхаа хамгийн царай муутай доожоогүй номхон Оюунааг тэр эр хүний шүлэнгэтсэн нүдээр олзлон явбал явж, суувал суун дагаж гүйсээр Батцэцэгээс хөндийрчээ.
Залуу яаж ч хараад Оюунаагаас хөөрхөн хүнгүй болж гайхахдаа найз хөвгүүдээсээ Оюунаа хөөрхөн үү гэж асууж хүртэл үзэв. Тэр хүүхнийг харахаар л сэтгэл нь шууд хавар болон цас ханзарч яргуй дэлгэрээд зүрхэнд нь бялхах агуу хайраа уудлан илчилмээр санагдах бөлгөө. Харин даанч хяслаар дүүрэн хорвоо түүнд бас Батцэцэгийг илгээж, хайраа илчлэх гэхэд нь боломж олгохгүй хаах ажээ. Залуу эр хүний 13 аргаас ганц нэгийг ч орхилгүй оролдсоор байгаад арай гэж сэтгэл зүрхээ өмнө нь дэлгэтэл Оюунаа итгэж өгөхгүй өөрөөс нь хулжин зугтааж эхлэв.
Дурласан эрд хайртынх нь хамаг өө сайхан санагддаг ёсоор бүсгүй улам хөөрхөн харагдсаар, зугтаахад нь улам сэтгэл татагдан араас нь хөврөх боллоо. Ёстой л уйлах ихдэж, инээх багадах гэдэг шиг юм болж байж арай гэж өөрийгөө итгүүлэн гараас нь хөтлөн хос мөрөө гаргаж аз жаргалдаа умбах нь тэр. Тэд хором ч бие биеэсээ холдолгүй хамгийн азтай хүмүүс болон өөрсдөөсөө өөр хэнийг ч үл тоон жаргалдаа мансууран орчлон хорвоог эцсээ хүртэл хамт туулахаар шийдэн ам тангаргаа солилцон эцэг эхүүдтэйгээ танилцуулан гэр гэртээ орж гарцгаадаг болцгоов.
Баярбат хайртай гэдэг үгийг хэчнээн удаа хэлснийг нь Оюунаа, хэрэгт дуртай сар хоёр л мэдэх байх. Нугасны муухай дэгдээхэй шиг гэж өөрийгөө ямагт голдог байсан турьхан охин одоо хунгийн дүрд хувилан аз жаргалаар гийсэн танхил гоо дагина болон сайхан залуу Баярбатын хайрын тэнгэрээр тодрон гялалзаж охидын атаархлыг төрүүлэн баясан явах болжээ. Харин тэдний жаргалыг харах тусам Батцэцэгийн зүрх шархлан нүд сохорч яах ч учраа олохгүй байж ядна.
Цасан бударсан мөнгөн шөнө чив чимээгүйн дунд Баярбат хайртынхаа нүцгэн биеийг таалан, төлжиж гүйцээгүй хоёр хөхийг энхрийлэн илбэхдээ нүдээ анин бие сэтгэлээрээ мэдрэн бүсгүйгээс өөрт нь бэлэглэсэн энхрий бүхнийг уруулаараа шүргэн зөөлөн зөөлөн үнсэн хайрын загасыг учруулан наадахаар урд нь өөр хүний цүнхээлд жаргаж үзсэн хүчит хар хангал азаргаараа сурмагаар цэцгийн дэлбээг нь огцом ярж хэн ч хөндөөгүй онгон дагшин биеийг нь шархируулан ёсоор хийв. Оюунаа өвдсөндөө орилсон ч хайрын халуун нулимсыг асгаруулан охин насаа үджээ. Баярбатыг хөдлөх тоолонд бие нь хөндүүрлэн өвдөж байснаа яагаад ч юм бэ бүү мэд өөрийн мэдэлгүй таатай санагдан хайртынхаа хөдөлгөөнийг угтуулан биеэ ивэх ажээ. Тэрбээр одоо Баярбатын адил түүн рүү тэмүүлж, түүнтэй уусан нэгэн бие болохоор хайрын амтыг мэдрэн бүсгүй хүн болсныг нь орчлонд зарлах залуугийн хүч чадлаас садран урсах хүйтэн жаврыг уяраасан халуун бороог бие дотроо мэдэрч байлаа. Хоног өдрийн уртад бие биедээ ээнэгшсээр төгсөх курстээ орж, нэгэн бүл нэмж айл болохоор яарч хуримандаа бэлдэж байтал Оюунаагийн зан ааш эрс хувирч Баярбатаас дөлөн зугтах болов. Учрыг ойлгоогүй залуу хайртыгаа өчүүхэн зүйл дээр бухимдан өөрийг нь цаашлуулж түр айлгаад удалгүй инээсээр буцаад ирэх байх гэж бодсоор төдий л эмзэглэсэнгүй. Гэтэл тунирхсан тунирхлаа тайлж амжаагүй байтал сургуулиа төгсгөж цаашид түүнгүйгээр яахаа мэдэхгүй амьтан ганцаар хоцорлоо. Тэр бас ч орь ганцаар үлдсэнгүй. Түүний хажууд өөрт нь үнэнч хайртайгаа батлах гэж уйлагнан янших Батцэцэг хамт байв.
Хайраа санагалзан аргадахаар гэрт нь ойр ойрхон очивч Оюунаа түүнтэй уулзахаас бултан сүүлдээ тэднийх байраа солин хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Баярбат орчлон ертөнцийн хахир хатуу хуурамч худлыг хэчнээн дуудаж уйлан гашуудсан ч хожим нь өнөөх худал хуурмагтайгаа аль хэдийн эвлэрч дасан амьдралын урсгалаар дахин урсав.
Сураг тасраад холдсон хайртай хүүхнээ хэчнээн жил харуулдан хүлээсэн ч Оюунаа нь хатуу сэтгэл гарган од харвасан юм шиг тэр чигтээ одсон байлаа. Хожим сонсох нь ээ Батцэцэг, Оюунааг өөртэй нь гэрлүүлэхгүйн тулд сүүлчийн аргаа хэрэглэн эр хүн болгосон намрын шөнийн урт түүхийг ярьж өгсөн байжээ. Үүнийг мэдсэний дараа залуу Батцэцэгийг дахин нэг нүдээрээ ч хялайж харалгүй өөрөөсөө түлхэн холдуулсан юм.
Баярбат дахин нэг ч эмэгтэйд хайраа нээгээгүй ч насаараа сахил хүртсэн гэлэн шиг бүсгүйчүүдээс зугтан ганцаар явалгүй харин тэднийг гарынхаа бээлий шиг л сольж, таашаал аван амьдарч яваа нь энэ аж. Түүнтэй учир ургуулсан эмэгтэйчүүдээс өөрт нь үхэн хатан дурлаж яахаас ч буцахаа больсон нэгэн байхад өөрийх нь төлөө авааль нөхрөө хаяад гүйгээд ирэх хүн ч байлаа. Гэсэн ч түүний хөрч царцсан сэтгэлийг нь хайлуулж уяраах халуун хүүхэн нэг ч байсангүй.
Ийнхүү тэр хорвоог зүхэн хаяад явсан бүсгүйдээ гомдож байдгаа болиод аав ээжийнхээ үглэж гуйхад нь сэтгэлд таарах хүүхэн олдохгүй байна даа гэсээр дөч хүрч яваа нь энэ билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих