Монгол үндэсний бөхийн их түүхийг Увсчууд эзэлдэг төдийгүй 2011 оноос хойш улсын чанартай барилдаан болон улсын надамд Увсын бөхчүүд илт сайн барилдаж наадамчин олноо баясгаж байгаа билээ.
Саяхан болсон 90 жилийн ойгоороо Увсчууд цагийг эзэлсэн их аварга /цагдаа "Хоёр Мөнх" хэмээн дуудагдаж ард түмэндээ хүндэтгэж байсан Х.Баянмөнх/ зориулж хөшөө бүтээн, нээлтийг нь хийсэн билээ. Нутгийнхаа 90 жилийн ой, өөрийн хөшөөний нээлтэндээ уригдан залагдаж хүндэт зочноор оролцсон цагийг эзэлсэн их аваргын шинэ үсний засалт цахим ертөнцөөр "од” болж байна.
Орчин үеийн залуусын хэв маягийг дуурайсан уу? эс бөгөөс Жавхаагаа 80 хувьтай дэмжиж байгаагаа илэрхийлсэн үү? гэх егөө цахим ертөнцөөр хөвөрсөөр байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих