Цэнгэл жаргалын өлгий ганцхан цэнхэр дэлхий минь
Цэвдэг хүйтэн мөсөн тивийг буцалтал дулаарах нь тодорхой болсоныг ойлгоод...
Цэвэр усны нөөц барагдаж хүн төрөлхтөн удахгүй
Цангаж үхэх нигууртай болохыг телевизийн дэлгэцнээс үзээд...
Озоны цоорхой хийгээд олбор ядсан хэт ягаан туяа
Орчлон дэлхийн зулайг өндөг шиг хага цохих нь ойрхон болсонд шимшрээд...
"Робот” хэмээх хэлхээтэй төмөр гучаадхан жилийн дараа
Оюун ухаант хүнийг оосорлон боолчилно гэдгийг эрдэмтэн мэргэдээс сонсоод...
Уул уурхайг ууталж завшсан улайрсан тонуулчдын балгаар
Умбарсан шар тоос нэлэнхүй орчлонг бүрхэнэ гэдгийг бүүр түүрхэн мэдрээд...
Урьдчилан тааж донгоддог уран сэтгэмжийн "хөхөө”-нүүд
"Удахгүй дэлхий сөнөнө” хэмээн сандрангуй хашгирч явахыг сац бас чагнаад...
Хүний мөс, нинжин сэтгэл ямх ямхаар доройтсоор
Хүйтнээс хүйтэн мөсөн тивийн бодгаль шиг хөрч бээрэхийг хар зөнгөөрөө гадарлаад...
Хүйтэн дайны аюул халуунаас халуун "хүнэн зэвсэг”-ээр хийрхэж
Хүж дэлхийг хялбархаан сүйрүүлж мэдэхийг хөөрүү догшин террорист үйлдлээс таамаглаад...
Үймэрч сүйрсэн түүхийн гаслант хормыг давтаж
Өлгийдөөд авах барьцгүй ганилант зууныг туулах
Өөрийн болоод хүний гайхамшигт хойчсоо санагалзаад
Өр нимгэн сэтгэл минь ганиран ганиран эмтэрмүй!
Б.ОЙДОВ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10706
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих