Манай аймгийн бэлгэ тэмдэгт цахилж яваа цагаан зээрийн дүрс бий. Жил ирэх бүр тоо толгой нь хорогдож буй хөөрхийлөлтөй энэ амьтныг бүхэл бүтэн нэг аймаг сүлд тэмдэгтээ залчихсаныг таалдаггүй хүн мэр сэр байдаг.
Тэгвэл Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар "Аймгийн бэлгэ тэмдэгт өөрчлөлт оруулах асуудлыг” төлөөлөгч П.Мөнхтөр санаачлан хэлэлцүүлжээ. Ингээд цагаан зээрийн дүрсийг хасч, харин ургаж буй нар, тэнгэр, зэрэглээ, Хэрлэн голын урсгал зэрэг бусад бэлгэдлүүд нь орон нутгийн онцлогийг бүрэн илэрхийлж чадсан гэж үзэж хэвээр нь үлдээхээр болсон байна. Цагаан зээрийг аймгийн бэлгэдлээс хасах тухай асуудал 2008 онд ИТХ-аар яригдаж байсан бөгөөд тухайн үедээ дэмжлэг авч чадаагүй гэдэг. Тэгвэл П.Мөнхтөр төлөөлөгчийн санаачилгаар ийнхүү дахин сөхөгдөж биеллээ оллоо.
Дорнод аймаг бол цагаан зээрийн гол бэлчээр нутаг. Аймгийн ИТХ-ын 2001 оны 04 тоот тогтоолоор энэхүү амьтныг Дорнодчууд бид бэлгэ тэмдэгтээ албан ёсоор дүрсэлсэн бөгөөд 14 жилийн дараа ийнхүү баларуулдахаар болж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих