"Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хүмүүст холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарлаа. Тодруулбал, Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн 253.1.2-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүх хуралдаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Эрүүгийн хуулийн 111.3-ын дагуу сэтгүүлч С.Баттулга нартай үгсэн хуйвалдаж, иргэн С.Билэгтийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр буруутай гэж үзсэн юм. Тиймээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Буяндоржид 3.3 жилийн хорих ял оноож, Д.Батжаргал, Г.Дамдиндорж нарыг 3 сараар баривчлах хорих ялаар шийтгэсэн байна. Харин сэтгүүлч С.Баттулгад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж төлөх торгууль ногдуулжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10732
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих