Орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөн шинэчлэхээр төлөвлөж байгаа талаар Иргэний нисэхийн ерөнхий газар мэдээлсэн. Ингэхдээ "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай" нийцүүлэн Хөвсгөл аймгийн Мөрөн, Өмнөговь аймгийн Гурвансайхан, Дорнод аймгийн Чойбалсан, Ховдын Ховд нисэх буудлыг олон улсын жишигт нийцсэн 4С, 4D ангиллын нисэх буудал болгохоор төлөвлөсөн байна.
Ингэснээр нисэх буудлууд цагт 250-500 зорчигчид үйлчлэх боломжтой болох тооцоо гарсан байна. Мөн нислэгийн аюулгүй ажиллагааг хангасан цемент бетон хучилт бүхий хөөрч, буух зурвастай болох юм байна.
Одоогоор энэ болоод бусад өндөр шаардлагыг хангасан орон нутгийн нисэх буудлын хамгийн том нь хувийн хэвшилд хамаарч байна. Тухайлбал, Ханбумбат нисэх буудал цагт 200 зорчигч хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Агаарын хөлөг хөөрч, буух 320 метр урт цемент-бетон хучилттай зурвастай байдаг бол яг энэ нисэх буудлыг олон улсын нөөц аэродромоор ашиглах боломж байдаг байна.
Харин бусад нисэх буудлын хувьд хүчин чадал багатайд тооцогдохоор байна. Тавантолгой, Овоот зэрэг байршлуудад хувийн хэвшлийн нисэх буудлууд байрлаж байгаа. Улсын хэмжээнд нийт 21 гэрчилгээжсэн нисэх буудал үйл ажиллагаа явуулж байна.
Тавантолгой болон Овоотын хувьд цагт тус бүр 50 зорчигч хүлээн авах чадалтай байна. Овоот нисэх буудлын нисэх зурвас 2008 оноос өмнө хайрган хучилттай байсныг цемент-бетон болгоод байгаа бол Тавантолгой нисэх буудалд 2009 онд ашиглалтад оруулсан 2250 метр урт хайрган хучилттай зурвасаа ашигласан хэвээр байгаа юм.
Харин зангилаа буудлуудыг үүсгэн байгуулж, агаарын тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход зурвасын шинэчлэл чухал байгааг ИНЕГ онцолж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих