
Хүннүгийн булшуудыг 1980-аад оны үед хулгайлан дээрэмдэж, материаллаг үнэт зүйлсийг зөөсөөр дууссан гэнэ. Одоо зөвхөн эмэгтэй хүний араг яс л үлджээ.
Хэдий тийм ч эрдэмтэд эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна. Энэ олдвороос холгүй хүрэл зэвсгийн үеийн шарилууд олджээ.
"Хэдэн мянган жилийн настай 314 шарилыг судлахад монголжуу хүмүүс байсан бөгөөд бүгдийн толгойг дорно зүг рүү харуулан оршуулсан байна" гэж Оросын түүхийн ухааны дэд эрдэмтэн Денис Миагашев ярилаа.
Түүнээс гадна хүннүгийн үеийн эд зүйлс энэ хавиас олджээ. Иймээс Доод Жирим тосгонд хүннүгийн үеийн суурин байсан гэж эрдэмтэд үзэж байна. Хэрэв үүнийг баталж чадвал шинжлэх ухааны түүхэнд маш том дуулиан болох юм.




ww.mnews.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10750
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих