Мэргэжлийн сүмогийн Монгол бөхчүүдийн "Алтан хараацай", МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгням буюу Оошима ояаката өчигдөр Гэрлэх ёслолын ордонд гэргийтэйгээ Монгол улсдаа өрх нэмж гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Уг арга хэмжээнд Холбооны төлөөлөгчид болон ах, дүүс, найз нөхөд, дэвжээний анд, алтан хараацай Кёкүшюүзан Д.Батбаяр эхнэрийн хамт, дүү нар болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар оролцсон юм.
Дашрамд дурдахад МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгням маань зодог тайлж, Ошима дэвжээндээ туслах багшаар ажиллах юм. Тэрээр үсээ ирэх оны 5-р сард авахуулахаар төлөвлөөд байгаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих