
Үүнтэй уялдаад энэ сарын 18-нд 84 машин тээвэрт гарсан бол 23-ны байдлаар 86 машинаар түүхий эдээ тээвэрлэсэн. Сэргээн засварлах ажил дууссанаас хойш өдөрт дунджаар 85 машинаар 2125 тонн нефть тээвэрлээд байгаа талаар Газрын тосны газраас мэдээллээ.
"Петрочайна Дачин Тамсаг" компанийн хувьд нийт 375 олборлолтын цооногтойгоос одоогоор 325-ынх нь үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 686 мянган тонн газрын тос экспортолж, улсын төсөвт 191 тэрбум төгрөг төвлөрүүлсний 90 орчим хувийг "Петрочайна Дачин Тамсаг" компанийн газрын тосны нийлүүлэлт бүрдүүлсэн аж.
Эх сурвалж: "Дорнод" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1078
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих