Талибан хөдөлгөөний тэргүүн мулла Омар 2013 онд Пакистанд амь насаа алдсан гэдгийг Афганистаны эрх баригчид бодит мэдээлэлд түшиглэн зарлажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Э.Шульц энэ мэдээллийг баталсан байна. Омар 1959-1960 онд төрсөн ба 1996-2001 онд Афганистан дахь Талибан хөдөлгөөнийг тэргүүлжээ. Талибан хөдөлгөөнийг 2001 онд засгийн эрхээс түлхэн унагасны дараа Омар нууц байдалд орж, түүнийг Пакистанд нуугдаж буй хэмээн таамаглаж байв. Түүнийг амь үрэгдсэн тухай мэдээлэл өмнө нь хэд хэдэн удаа тархаж байсан ч батлагдаагүй юм. Талибан хөдөлгөөнөөс энэ удаа ч гэсэн уг мэдээллийг үгүйсгэсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10781
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих