Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж 2014 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран "Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрөө илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
"Ажлын гараа” төслийн хүрээнд ажилгүй залуусыг бригадын зохион байгуулалтад оруулж, эх орны бүтээн байгуулалт болон уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, замын салбаруудад ажиллуулж, ажлын байраар ханган, орлоготой болгох улмаар ажил хөдөлмөрийн дадал олгохыг зорьсон байна.
Энэ зорилтоо хэрэгжүүлэхээр Монголын Залуучуудын Холбооны орон нутгийн салбар нэгжүүдэд албан тоот, удирдамж явуулжээ. Урьдчилсан тоогоор орон нутаг дахь ажилгүй залуусын тоог гаргахад, 245 суманд 16517 залуу ажилгүй байна.
Харин 163 бригад гарсан, бүтээн байгуулалтад гар бие оролцоход бэлэн болжээ. Одоогоор Говь-Алтай аймгаас мэдээлэл ирээгүй, зарим аймгийн сумд ажилгүй залуусынхаа тоон мэдээллийг ирүүлээгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих