Ирэх жил өвөлжилт хүндэрч болзошгүйг одооноос анхааруулж эхэлсэн. Ганц манай улсад ч биш олон оронд уур амьсгалын дулаарал нэмэгдэн, ган зудын давтамж ойртож байна. Иймд Дорноговь аймгийн засаг дарга сумдын засаг нартаа зориулан захирамж гаргажээ. Үүнд:
· Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх,
· Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу сум тус бүр 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх;
· Мал сүргийн зун, намрын отрыг зохион байгуулан, мал сүргийн 85-аас доошгүй хувийг дунд болон дундаас дээш тарга хүч авахуулах,
· Сүргээ ангилж, дундаас доош тарга хүчтэй болон үржилд тэнцэхгүй малыг хүнсний зориулалтаар бэлтгэх;
· Өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан малыг өөрийн аймгийн бусад сумын болон өөр аймгийн нутаг, аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх гэрээ байгуулах,
· Хилийн зурвас газар, өвөлжих хаваржих зөвшөөрлийг холбогдох газруудаас зохих журмын дагуу авах ажлыг зохион байгуулах;
· Сум бүр нийт бэлчээрийн талбайнхаа 10 хүртэлх хувийг цаг хүндэрсэн үед ашиглах тусгай хэрэгцээний отрын бүс нутаг болгох;
· Бог малын хээлтүүлэгчийг тусгайлан ялган суурилж, Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний нэгж, мэргэжилтний хяналтанд авах,
· Хээлтүүлэгч шинээр нөхөн тавих ажлыг зохион байгуулах,
· Хээлтүүлэгчийн тохироо, хүрэлцээ хангамжийг судлан мал үржлийн болон биотехнологийн мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлэх;
· Малчин өрхийн баталгааны тэмдэг аваагүй болон шинээр авах малчдад баталгааны тэмдэг олгох ажлыг зохион байгуулах,
· Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчин, ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардагдах тарилга, эм биобэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах,
· Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;
· Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан "Гар худаг” болзолт уралдааныг иргэд, малчдад сурталчилах,
· Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр уст цэг гаргах ажлыг зохион байгуулан, дүн мэдээг хугацаанд нь ирүүлэх;
· Малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэг засварлах, тохижуулах, түлээ түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнс бэлтгэх, мал аж ахуйн тоног хэрэгслийг засварлуулах;
· Малчдад "Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг сурталчилж, мал сүргийг Малын индексжүүлсэн даатгалд даатгуулах;
· Малчдыг нийгэм, эрүүл мэндийн даатгалд хамруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хамрагдалтыг нэмэгдүүлэх гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих