Дорнод аймгийн Баян-Уул суманд Дорнод аймгийн Буриад сурын аварга шалгаруулах УЛААЛЗАЙ мож харваа 8-р сарын 1-ний өдөр эхлэж нээлтийн үйл ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Бат-Амгалан оролцож нийт харваачиддаа хараа нь хурц оноо нь мэргэн байхыг хүсэн ерөөлөө. Багийн аварга шалгаруулах харваа эхлээд тун өрсөлдөөнтэй харваа үргэлжилж байна. Харваанд Баян-Уул сумын 2 баг, Баяндун сумын 1 баг, Цагаан-Овоо сумын 1 баг, Дашбалбар сумын 2 баг, Хэрлэн сумын 1 баг, ӨМӨЗО-ны Шинэхээн буриадын 1 багийн нийт 96 харваач цэц мэргэнээ сорьж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10803
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих