Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан техник технологийн үзүүлэх сургалтыг Дорнод аймгийн Халхгол суманд зохион байгууллаа. Үзүүлэх сургуулийг Дорнод аймгийн Засаг даргын тамгийн газар, Хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн газар тариалан бүхий зургаан сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн,сумдын удирдлага, газар тариалгын аж ахуйн төлөөлөл,газар тариалангийн салбарт техник импортлогч Вагнер Ази, Энсада МСМ групп зэрэг байгууллагуудын худалдааны төлөөлөгчид оролцсон юм.
Халхголын бүс нутгийн хөрс эмзэг,тал газрын салхи ихтэй тул хөрсний элэгдэлд орох нь амархан байдаг тул хөрсний элэгдлээс хамгаалсан сүүлийн үеийн тэг элдэншүүлэх технологи буюу газрын хөрсөнд бага нөлөөлөх аргаар тариалалтаа явуулах техникүүдийг ашиглаж эхлээд байна. Мөн хөрсөө хамгаалах үүднээс бусад сэлгээний тарималуудыг тарих,газар тариалангын үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд мөрдөх зэргээр ажиллаж эхлээд байгаа юм. Атрын анхны шан татахаас хураах хүртэлхи бүх үе шатанд хэрэглэгдэж байгаа техникүүдийн ажиллах зарчим зориулалтын талаар оролцогчдод бодитоор талбайд ажиллуулж үзүүлсэн байна.
Түүнчлэн сургалтад хамрагдагсад тариалалт явуулах хэмжээ нэмэгдэж байгаа ч техникийн хүрэлцээ хангамж, техник технологио зөв тооцоолон шинжлэх ухааны үндэслэлтэй, байгаль орчинд ээлтэй тариалалт явуулах нь чухал талаар санал нэгдсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих