Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд "Даншиг наадам-Хүрээ цам” хөтөлбөрийн эхний өдөр буюу наймдугаар сарын 08-ны өдөр 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулж ном айлдах юм. Энэ үйл ажиллагаанд оролцох иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэхээр болжээ. Тухайлбал, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ.
Хүй 7 худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор "МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ. Сүүлийн автобус 22:30 цагаас Хүй 7 худаг-аас МУБИС-руу хөдөлнө.
Дараах чиглэлүүд доорх цагийн хуваарийн дагуу Даншиг наадмын буюу наймдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих