АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсын дэмжлэгтэйгээр бэлтгэгдсэн аядуу үзэлтэй Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих зорилгоор Б.Асадын удирдсан арми болон сөрөг хүчний бусад бүлэглэлийн эсрэг Америкийн нисэх хүчинг ашиглахыг зөвшөөрсөн тухай "The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Энэ шийдвэрийг гаргахын өмнө АНУ-ын эрх баригчдын хүрээнд ширүүн маргаан өрнөсөн байна. Гэсэн хэдий ч Пентагоны төлөөлөгчид аядуу үзэлтэй сөрөг хүчний бүлэглэлүүдийн хувьд"Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг өгүүлсэн аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Алистер Баски энэ тухай тайлбар өгөхөөс татгалзсан боловч тус улс цэргийнхнийг үүргээ амжилттай биелүүлэхэд нь шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг хэлжээ. НҮБ-ын мэдээллээс үзэхэд Сирид 2011 онд эхэлсэн иргэний дайны уршгаар 220 мянган хүн амь насаа алдсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10816
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих