Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Зэвсэгт хүчний 084, 337 дугаар ангиуд зуны хамтарсан шүхрийн сургуулилтыг гүйцэтгэлээ. Энэ хоёр анги нь 1995 оноос хойш хамтарсан сургуулилтыг гүйцэтгэж ирсэн бөгөөд Өгий нуурын дэргэд гурав дахь жилдээ базаажээ. Энэхүү хамтарсан сургуулилт нь Зэвсэгт хүчний 084 дүгээр анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Шүхэрчид усны буулт, шөнийн буулт, нам өндрийн буулт, бүлгийн буулт гэсэн дөрвөн төрлөөр эх орныхоо хөх тэнгэрт дүүлэн ниссэн байна. Ингэж төрөл, төрлөөр буулт хийх нь шүхэрчид байгалийн ямар ч нөхцөлд буюу хад хасаа, гал түймэр, үер усан дээр бууж чаддаг байхыг шаардаж буй хэрэг юм. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Ч.Түмэндэмбэрэлийн онцолж буйгаар энэ жил бүлгийн буултыг шинээр нэмж гүйцэтгэсэн байна. Ингэхдээ анх удаа шүхрээр бууж байгаа залуус байгаа бол 300 дахь удаагаа бууж байгаа ч тэдний дунд байлаа. Сургуулилтын явцтай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат нар танилцсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10819
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих