УИХ-ын хаврын чуулган эхлэх гэж буйтай холбогдуулан МҮЭХ-ноос төсвийн тодотголын талаар УИХ-д сонордуулга хүргэв.
МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Бидний зүгээс хэд хэдэн асуудлыг хуулиар зохицуулахыг санал болгож
байгаа. Нэн түрүүнд хүүхэд харах тухай хууль, худалдааны тухай хуулийг
хэлэлцэх хэрэгтэй. 3 дугаар сарын 1-нээс зарим салбарын алба хаагчдын
цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний
үнэ огцом өссөн. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар буурсан
үзүүлэлттэй байгаа. Хэрэв худалдааны тухай хуульд үнэ тарифын асуудлыг
нарийн тусгаад өгвөл бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсөх
хэдий ч, гадаадаас орж ирж буй бүтээгдхүүний үнэ өсөхгүй байхаар
зохицуулж болох юм. Мөн хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэхдээ
хүнд хүрч үйлчилдэг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын зардлыг танахгүй
байхыг хүсч байна” гэлээ.
Харин цалингийн нэмэгдлийн тухайд, өнгөрөгч
3 дугаар сарын 1-ний өдрөөс төрийн үйлчилгээний алба хаагчдын цалинг
нэмжээ. Ингэхдээ өндөр албан тушаалтны цалинг бага хувиар нэмэх бодлого
баримталсан бөгөөд хөдөө орон нутагт санхүүжилт ирээгүй гэх шалтгаанаар
нэмэгдлээ авч чадаагүй гэх асуудал гарч байгаа ажээ. Хэрэв цалингийн
нэмэгдлээ авч чадаагүй алба хаагчид байвал МҮЭХ-нд хандахыг зөвлөлөө.
Б.Гантуяа montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих