Гэрчvvдийн нvдэн дээр хvн гэнэт алга болох явдал тvvхэнд багагvй
бvртгэгдсээр ирсэн ч өнөөг хvртэл эл нууцлаг vзэгдлийн учрыг тайлж
чадаагvй байна. Анхны ийм тохиолдол эртний Грект болжээ. Нэгэн тулааны
vеэр бие бие рvvгээ жад шидэлцэж асан хоёрын нэг нь гэнэт агаарт замхран
оджээ. Гартаа барин тулалдсан зэвсэг, бамбай, дайсан руугаа шидсэн жад
бvгд тухайн газар байр байрандаа vлдсэн боловч эзэн нь өөрөө ор мөргvй
алга болсон байна. . Эрт дээр vед ийм байдлаар алга болох vзэгдэл байнга
шахам тохиолдож байсан ч орчин тойрныхон нь ер бусын гэхээр зvйл ердөө ч
олж хараагvйг тvvхэнд тэмдэглэн vлдээжээ. ХVIII зуунд Австрийн ордны
чухал даалгаврыг биелvvлснийхээ дараа гэрийн зvг зорьсон Британийн
дипломатч Бенжамен Бетхарст Германд гэнэт сураггvй болсон юм. Найзтайгаа
дөрөө нийлсэн тэрбээр Германы Перельберг тосгоны дэн буудалд хоол
идэхээр буудалласан байна. Хоолны дараа Бенжамен сvйх тэргэндээ буцан
ирсэн ч морин дээр нэг мордож vзэхээр шийджээ. Хөллөгөөтэй морины нэгийг
илэх тэр агшинд дипломатч Бенжамен агаарт замхран холдохыг найз нь
хараад гайхаж алмайрсандаа юу ч хэлж чадаагvй гэнэ. Тэрбээр хэсэг
хугацааны дараа ухаан орж дэн буудлын дэргэд зогсох хvмvvсийг дуудаж
тусламж хvссэн боловч хэдийнэ оройтсон байжээ. 1867 онд Парист эмч
Бонвилений нvдэн дээр бас л нэгэн оньсого шиг vйл явдал болжээ. Тэр орой
Люсен хөрш эмчийндээ очиж биеийн байдал сайнгvй байгаагаа хэлэн
зөвлөгөө авахаар очсон байна. Эмч тvvнд хувцсаа тайлан орон дээр
хэвтэхийг хvсээд vзлэг хийхийн тулд ширээн дээрх чагнуураа авахаар хэдэн
секунд саатжээ. Эмчийг буцаад орны дэргэд иртэл өвчтөн ул мөргvй алга
болсон байж. Хажуугийн сандал дээр өвчтөний хувцас тэр чигээрээ байсанд
гайхаж шогширсон эмч хөршийнхөө гэрт очин vзтэл бас л олдсонгvй. Аргаа
баран цагдаад хандан сураггvй болсон өвчтөнийг хайсан ч vр дvнд хvрээгvй
аж. Нvцгэн хvн чухам хаашаа алга болсон нь ингээд л оньсого хэвээр
vлдсэн байна. Хvн бvхний мэдэх хамгийн алдаршсан гэнэтийн алга бололт
1880 онд Америкийн Теннеси мужийн Галлатин хотхоны орчимд суурьших Дэвид
Лэнгийн ферм дээр тохиожээ. Хоолныхоо дараа аяга тавгаа угаасан фермер
Лэнг эхнэрийн хамт гадагш гарчээ. Эхнэр Эмма хашаан дотор тоглох
хvvхдvvдийнхээ хажууд очиж, нөхөр нь нугад бэлчих морио авахаар дөхсөн
аж. Гэрээсээ хэдэн метр газар хороосны дараа Лэнг тvvний найз, шvvгч
Огест Пек хvргэнтэйгээ хоёр дугуйтай тэргээр явж байхыг харжээ. Тэд ч
фермер рvv чанга гэгч нь хашгирч гараа даллан мэндчилэхэд Лэнг хариуд нь
мөн л гараа даллан морин дээрээ очилгvйгээр зочдоо угтаж авахаар
гэрээдээ алхжээ. Гэвч хэдэн метр алхаад л Лэнг таван хvний нvдэн дээр
гэнэт агаарт уусан алга болсон байна. Эмма нөхрийгөө нvхэнд ойччихлоо
гэж айсандаа чанга дуугаар хашгирч, тэнд байсан бvх хvн Лэнгийн алга
болсон газрыг нэгд нэгэнгvй онгичсон ч тусыг эс олжээ. Тэнд хvн
уначихаар ямар ч нvх сvв байсангvй. Лэнгийн хөршvvд, хотын оршин суугчид
нийлсэн эрлийн баг хэдэн өдөр ойр орчмын газрыг нэгжээд ч эрэл
амжилтгvй өндөрлөсөн байна. Хэдэн сарын дараа Лэнгийн хvvхдvvд аавынх нь
алга болсон гэх тэр газрын өвс шарласныг анзаарчээ. Тэрхvv нууцлаг
газар тэр цагаас хойш ямар ч өвс ургамал ургасангvй, нэг ч амьтан, шавьж
хорхой ойртоогvй гэнэ. Лэнгийн хэрхэн сураггvй болсон талаар тухайн
vеийн Америкийн бvх хэвлэл нvvрээ харамлалгvй нийтэлж, олон тооны
таамаглал дэвшvvлсэн боловч аль нь ч фермерийг чухам яагаад гэнэт алга
болсны учрыг тайлж чадаагvй юм. 1889 оны долдугаар сарын 30-нд Английн
"Дэйли Кроникл” сонинд одоо ч оршин тогтнож буй алдартай "Макмиллан”
хэвлэлийг vvсгэн байгуулагч гэр бvлийн гишvvн Дэвид Макмиллан гvвээ өөд
өгсөн салхинд гарч явахдаа анд нөхөд рvvгээ гараа далласнаа агаарт уусан
алга болсныг мэдээлжээ. Тvvнийг ихэд хичээнгvйлэн эрж хайн, өндөр шан
харамж амласан ч мөн л амжилт олоогvй ажээ. Ялангуяа АНУ-ын зvvн хойд
хэсэгт орших Вермонт мужийн Беннингтон хотхоны орчимд олон хvн алга
болсон учраас сэтгvvлчид тэр газрыг усан онгоц, зорчигчдын онгоц ямар ч
ул мөргvй болдог Бермудын гурвалжинтай ижилсvvлэн Беннингтоны гурвалжин
хэмээн нэрлэсэн байдаг. Беннингтоны гурвалжин дахь цэцэрлэгт хvрээлэн,
байшин, гудамж, шатахуун тvгээх станц зэргийн орчмоос хvмvvс олон удаа
алга болжээ. 1949 оны арванхоёрдугаар сарын 1-нд цэрэг Жеймс Тетфорд
Албанигаас Беннингтон орох автобусаар зорчиж явах vедээ 14 хvний нvдэн
дээр гэнэт сураггvй болжээ. Бvх зорчигч тvvнийг суудал дээрээ хэрхэн
суусан, автобус хөдөлснөөс хойш vvрэглэж эхэлснийг нь хvртэл харжээ.
Автобус замдаа нэг ч зогсолгvй цаг орчим явсаар Беннингтонд ирэх vед
Тетфорд суудал дээрээ байхгvй байж. Тvvний цvнх суудлын тавиур дээр
урьдын хэвээрээ, харин Тетфордын суудал дээр vрчийж хорчийсон сонин л
vлджээ. Беннингтоны гурвалжингийн хамгийн залуу хохирогч нь найман
настай Пол Жексон юм. Тэрбээр 1950 оны аравдугаар сарын 12-нд гэрийнхээ
гадаа тоглож байгаад гэнэт хаашаа ч юм алга болсон байна. Хvvгийн ээж
гахайгаа усалчихаад хvvгээ дуудахад хариу өгөөгvй аж. Сандарч мэгдсэн
бvсгvй хавь ойрын бvх хvнийг дуудаж тусламж эрсэн боловч хvv олдохоосоо
өнгөрсөн байжээ. Хэдэн өдрийн турш цагдаа, аврагч, сайн дурынхан хайгуул
хийсэн ч vр дvнгvй хоцорчээ. Америкийн бусад газарт ч хvмvvс алга
болсоор л байв. 1975 онд Жексон Райт эхнэрийн хамт Нью-Жерсигээс
Нью-Йорк орохоор форд загварын машинаар аялжээ. Линкольны туннелийн
дэргэдvvр өнгөрөх vед машиных нь цонх цантаж эхэлсэн тул Райт замын
хажууд машинаа зогсоон эхнэрээ цонхыг арчихыг гуйв. Марта Райт машинаас
даавууны өөдөс аван цонхонд дөхөж очих vес гэнэт vгvй болжээ. Юу болсныг
сайн ойлгоогvй нөхөр нь машинаас гарч хавь ойрыг нэгжсэн ч эхнэрийнхээ
сургийг гаргаж эс чаджээ. Райт зэргэлдээ явсан цагдаагийн эргvvлийн
машиныг дуудан эрсэн ч бусад алга бололтын нэгэн адил амжилт олоогvй юм.
Гэрчvvдийн баталснаар ховорхон тохиолдолд иймэрхvv алга бололт ямар нэг
дуу авиа, гэрэл гэгээ дагуулдаг аж.
Эдvгээ эрдэмтэд ямаршуу байдлаар хvмvvс ор мөргvй болдогт тодорхой хариулт өгч чадахгvй байна. Зарим судлаачид орчлон ертөнцөд одод болон тэдгээрийн систем, бvхэл бvтэн галактикийг шингээх чадвартай хар нvх vvсдэгтэйн адил хvнд ч бас субмолекулын төвшинд ийм нvх бий болдог байж болзошгvй хэмээн vздэг. Ийм нvхнvvд л хvнийг гаднаас нь ямар ч ул мөр vлдээлгvйгээр шингээж авдаг бололтой. Дээрхтэй санал нийлдэггvй зарим эрдэмтэд хvмvvсийн гэнэтийн алга бололтыг харь гарагийнхантай холбон тайлбарладаг. Харь гарагийнхан хvмvvс дээр туршилт хийхийн тулд хулгайлдаг хэмээн vздэг аж. Гэсэн хэдий ч энэ бvхэн бvгд таамаглал. Харин оньсого мэт алга болох vзэгдлийн хувьд өнөөг хvртэл хөшиг хаалттай байсаар л…
Эдvгээ эрдэмтэд ямаршуу байдлаар хvмvvс ор мөргvй болдогт тодорхой хариулт өгч чадахгvй байна. Зарим судлаачид орчлон ертөнцөд одод болон тэдгээрийн систем, бvхэл бvтэн галактикийг шингээх чадвартай хар нvх vvсдэгтэйн адил хvнд ч бас субмолекулын төвшинд ийм нvх бий болдог байж болзошгvй хэмээн vздэг. Ийм нvхнvvд л хvнийг гаднаас нь ямар ч ул мөр vлдээлгvйгээр шингээж авдаг бололтой. Дээрхтэй санал нийлдэггvй зарим эрдэмтэд хvмvvсийн гэнэтийн алга бололтыг харь гарагийнхантай холбон тайлбарладаг. Харь гарагийнхан хvмvvс дээр туршилт хийхийн тулд хулгайлдаг хэмээн vздэг аж. Гэсэн хэдий ч энэ бvхэн бvгд таамаглал. Харин оньсого мэт алга болох vзэгдлийн хувьд өнөөг хvртэл хөшиг хаалттай байсаар л…
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10842
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих