Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрик нь 2005 оноос хойш бүтээмж
дээшлүүлэх "Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 10 дахь
жилийн нүүр үзэж байна. Тус цехийн туршлагаар компанийн бусад цех
нэгжүүд 2012 оноос эхлэн бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн
төдийгүй гадны олон байгууллагуудын төлөөлөл ирж туршлага судалсан
байдаг.
Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсний 10 жилийн ойн хүрээнд Баяжуулах фабрикийн бүтээмжийн үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинд үнэлгээ дүгнэлт хийлгэхээр хандсан хүсэлтийн дагуу 2015 оны 04-р сарын 10-ны өдөр байгуулагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголын Бүтээмжийн Төвийн хамтран ажиллах гэрээний хүрээнд Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн, Монгол улсад бүтээмжийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн хамт олон бүхий байгууллагын зөвлөх эксперт Б.Уранчимэг, Ерөнхий менежер Б.Энхзул, Эксперт Ц.Батбилэг нар Эрдэнэт үйлдвэр дээр 3 хоногийн хугацаанд ажиллав.
Шинжээчид Баяжуулах фабрикийн бүтээмжийн үйл ажиллагаатай холбоотой 10 жилийн хугацааны баримт бичиг, статистик тоон мэдээллүүд дээр дүн шинжилгээ хийж, 13 нэгж хэсгийн ажлын байруудаар явж танилцан, 134 ажилтантай биечлэн ярилцлага хийж, 380 ажилтнаас соёлын судалгаа авч ажилласны үндсэн дээр олон улсад туршигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн "Business Excellence” үнэлгээний загварыг ашиглан тус цехийн бүтээмжийн үйл ажиллагааг Манлайлал, Хандлага, Процесс, Хэрэгжилт, Коммуникаци, Хэрэглэгч, Үр дүн гэсэн 7 чиглэлээр үнэлж, түвшин тогтоох үнэлгээний урьдчилсан тайланг танилцууллаа.
Шинжээчдийн үнэлгээ дүгнэлтийг тоймлон авч үзвэл:"…Баяжуулах фабрикийн бүтээмжийн үйл ажиллагаа нь 10 жилийн хугацаанд тасралтгүй, тууштай хэрэгжиж, Монгол улсад бүтээмжийн хөдөлгөөний хэрэгжилтээр бусад байгуулагуудад тэргүүн туршлага болохуйц маш үнэ цэнэтэй арвин туршлага, ноу-хау бүхий мэдлэгийн хуримтлал бий болгожээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон хамгийн чухал үр дүн бол "хувь хүний хөгжил, ажилтнуудын бүтээлч ХАНДЛАГЫН ӨӨРЧЛӨЛТ” байна. Хандлагын өөрчлөлтийг ийм далайцтай хүрээнд, үр дүнтэйгээр хийж, хамт олны дунд тасралтгүй сайжруулалтын соёлыг төлөвшүүлж чадсан байгааг харахад үнэхээр бахархалтай байна. Энэ үр дүнд хүрэхэд компанийн удирдлагын хүчтэй дэмжлэг, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, процессын тасралтгүй сайжруулалт чухал нөлөө үзүүлжээ…” гэсэн байна.
Түүнчлэн Монголын бүтээмжийн төвийн шинжээчид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмжийн үйл ажиллагааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх зорилгоор цех нэгжүүдийн бүтээмжийн менежер, чиглүүлэгч нарт бүтээмжийн диагнози, бизнесийн төгөлдөршлийн үнэлгээ, бүтээмжийн хэмжилт, үнэлгээ, мэдлэгийн менежмент, лийн, 6 сигма, чанарын өртөг зэрэг бүтээмжийн ахисан түвшний арга хэрэгслүүдийн талаар сургалт явууллаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10848
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих