Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон арилжааны банкуудаас зээл авсан
иргэн, аж ахуйн нэгж Хүнс, хөдөө аж ахуйн газраар дамжуулан аймгийн
Засаг даргын зөвлөлийн хуралд хүсэлт гаргав.
Нэг тэрбум 500 гаруй сая төгрөгийн зээлтэй 90-ээд аж ахуйн нэгж,
иргэдийн хэлж буйгаар орон нутгаас ажлын хэсэг гаргаж,тариалан бүхий
сумдын цагийн байдлыг нарийвчлан тогтоож, зээлийн асуудлыг судалж,
болзошгүй гамшгийг эрсдэл багатай туулах,
Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон арилжааны банкуудын эргэн
төлөлтийг чөлөөлөх, эсвэл 2016 оны ургацаас төлөх, мөн өөрийн хөрөнгөөр
буудай тариалсан аж ахуйн нэгж, иргэдийн нөхөн төлбөрийн 80 хувьд татаац
олгохыг хүсч байгаа юм.
Түүнчлэн Борнуур суманд болсон үерийн улмаас "Усны барилга” ХХК-ийн
услалтын систем сэтэрч, эвдэрсэн тул захиалагч, гүйцэтгэгч талуудыг
оролцуулан сэргээн засах ажлын зураг төсөв гаргаж холбогдох арга хэмжээ
авахыг орон нутгийн удирдлагаас хүсч байна.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10869
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих