Өнгөрсөн сайн өдрүүдэд бид Анхдугаар Богд Занабазарын "төрсөн өдөр"-т
зориулсан даншиг наадамд наадлаа. Уг нь Засгийн газраас тун саяхан төр,
шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний
380 жилийн ойг Өвөрхангай аймагт хөрөнгө мөнгө гарган тэмдэглэсэн
билээ.
Тэрхүү наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, дэд даргаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нар ажилласан.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Будапешт хотод, тавдугаар сард Улаанбаатар хотод эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулсан.
Харин зургаа, долдугаар сард түүхэн баримтат кино хийх, төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гэрэлт хөшөө босгох, бэсрэг наадам хийх, Амарбаясгалант хийд дэх Шар өргөөг сэргээн засварлах, Арвайхээр хотын Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, бүтээлийн музей байгуулах, даншиг наадам зохион байгуулах зэрэг олон бүтээлч ажил хийсэн.
Тэр нь ч зөв байсан.
Харин Засгийн газраас нэгэнт хөрөнгө мөнгө гаргаад наадам хийчихээд байхад Нийслэлийн удирдлага, сүм хийдийнхэнтэй хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд даншигдлаа. Уг нь Ерөнхий сайд бүр 7-р сард 8 дугаар сарын нэгнээс хойш наадам хийхгүй байх захирамж гаргасан. Үүнийг "Үүл"-н үст баатар дарга тоосон ч үгүй.
Эндээс мөн хотын даргын үйл ажиллагаанаас Засаг юу юм би хотын эзэн гэсэн хандлага ажиглагдах болсоор удлаа. Гэхдээ энэ тухай энд бичих гэсэнгүй учир түр орхиё.
Өндөр гэгээн Занабазар бол түүхийн ээдрээтэй үед амьдарч байсан, Монголын түүх, тэр дундаа соёлын хувьд арилшгүй ул мөрөө үлдээж, түүний орд өргөө нь өнөө бидний үеийн монгол улсын нийслэлийн үүсэл байсныхаа хувьд ч дурсагдах гавьяатай дуурсагдах алдартан мөн.
Гэхдээ манайхны хувьд асуудалд нэг л наагуур ханддаг нь энд хүртэл илэрч байгааг ч хэлэх ёстой боллоо. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж нэг үг бий дээ. Түүн шиг хэдэн үг хэлэх ёстой гэж бодож байна.
Уг нь Монгол улсад энэ жил олон түүх соёлын нэрт зүтгэлтнүүдийн төрсөн өдөр тохиож байна. Тэр дунд Монголын Их Юань гүрнийг байгуулж, Хятадын түүхэнд хамгийн агуу их хаанаар үлдсэн Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа. Хубилай хааныг 1215 оны 9-р сарын 23-нд төрсөн гэдэг.
Харин 1294 оны 2-р сарын 18-нд таалал болсон. Тэрбээр 1260-1294 онд Монголын эзэнт гүрний 5 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа Их Монгол Улсын хаан ширээг дүү Аригбөхөөс булаан авсан.
Үүнийг нь болон Монголын эзэнт гүрний нийслэлийг Хятад руу шилжүүлснийг нь олонх түүхч, судлаачид буруутгадаг. Гэсэн хэдий ч түүнийг Монгол улсын хаан гэдгийг бас хэн ч үгүйсгэж чаддаггүй билээ.
Түүний энэ ноёрхолын үед гүрэн улсад нь Номхон далайгаас Уралын нуруу хүртэл, Сибирээс Афганистан хүртэлх дэлхийн хуурай газрын тавны нэг хувь багтаж байв.
1271 онд Хубилай хаан Юань улсыг байгуулсан бөгөөд тухайн үед түүний захиргаанд Монгол, Түвд, дорнод Түркестан, умард Хятад, өмнөд Хятадын ихэнх хэсэг болон зарим нэгэн эзлэгдсэн газар нутаг оршиж байв.
1279 онд өмнөд Сүн улсыг байлдан дагуулснаар Хубилай бүх Хятадыг эзлэн суусан анхны Хятад биш угсааны хаан болсон байдаг. Тэрбээр 1260 оноос хойш шинэ байлдан дагууллыг бий болгосон Монгол хаан байлаа.
Монголын эзэнт гүрнээр аялсан Марко Поло Хятадад зочлон, түүний аяллын улмаас Хубилай хаан Европт домог болсон гэдэг. Хубилай хэдий Хятадад суусан ч Монгол л хаан. Тийм биш бол Хятадууд үр садныг нь 1368 онд хөөх үү. Тэд нь нутагтаа буцах уу. Гэвч манайхан Хубилай хаанд нэг л хүниймсэг ханддаг нь энэ удаа ч илэрч байгаа.
Түүний 800 жилийн ойг тэмдэглэх тухай санаачилга аль өнгөрсөн жилээс Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаас эхлээд олон судлаач эрдэмтдийн зүгээс гарсан ч Засгийн газар нэг ажлын хэсэг гаргасан ч үнэндээ хэн ч тоож авч хэлэлцэлгүй ирлээ.
Гэтэл түүний үр удамд тооцогдох Өндөр гэгээний 380 жилийн ойг хоёр ч дахиад нүсэр тэмдэглэж байгаа нь нэг л ухаанд буухгүй байгаа юм.
Эцэг дээдсийг нь үл тоож мартчихаад хожмын үр ачийг нь дээдэлж ойг нь сүржин тэмдэглэж байгааг харахад хачирхалтай хэрэг санагдана. Энд манай Ар, Өвөр хангайн улстөрчид, бас баатар даргын үүрэг оролцоо л хамгийн их байгаа нь мэдээжийн билээ.
Уг нь түүх түүхээрээ л байвал зохилтой. Энэ жил Хятадууд Хубилай хааны ойг тэмдэглэж байгаа. Гэтэл төрсөн нутагт нь дуугүй л суух бололтой. Манайхан түүхэн хүмүүсийн алдааг онооноос нь илүү олж харж, хандлагаа тодорхойлдог зантай.
Энэ үүднээс энд өгүүлэгдэж байгаа хоёр хүнд алдаа бас оноо байж л байгаа. Гэвч энэ цагт өвөг дээдсээс нь илүү үр ач нь дээдлэгддэг болж. Уг нь Хубилай хаан Хятадад сууж хаанчилж байсан ч Монгол хүн түүний улсад "Нэгдүгээр" зэрэгт харин хятадууд доод буюу дөрөвдүгээр зэрэгт байсныг түүх судар гэрчилдэг билээ.
Тэгэхээр юу ч хэлмээр юм бэ дээ. Юутай ч уншигчид та бүхэн санаа оноогоо уралдуулах болов уу.
О.Хуяг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10870
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих