Саяхан нэгэн жиргээч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражны тухай жиргэсэн нь олны анхааралд нилээдгүй хүрч дургүйцэл болон өмгөөлөл аль алийг нь дагуулсан. Тус жиргээнд "Баянгол дүүргийн цагдаагийн дээд цолтой хүний граж" хэмээн нэрлэсэн нь иргэдийн дургүйцлийг төрүүлэх гол шалтгаан болсон ажээ.
Энэ талаар Нийслэлийн авто замын газрын Хяналтын инженер Ш.Түмэндэмбэрэлээс тодрууллаа. Тэрбээр "БГД-ийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны ард зам тавих ажлын тендер зарлагдаад, өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр Жи Жэй Си компани гүйцэтгэлийн ажлаа эхэлсэн. Тухайн үед зам чөлөөлүүлэх асуудлаар БГД-ийн газрын алба, Өмчийн харилцааны газарт албан бичиг хүргүүлсэн. Анх тэнд хоёр гараж байсны нэгийг нь чөлөөлсөн. Харин нөгөөгийнх нь эзэн нь байхгүй шалтгаанаар чөлөөлөхгүй байгаа юм. Гаражийн дотор машины сэлбэг хураасан байгаа талаар мэдээлэл байгаа бөгөөд бид ямар нэгэн эрхзүйн үндэсгүйгээр хүний эд хөрөнгийг ачаад, газраа чөлөөлөх боломжгүй. Тиймээс гаражийг тойруулан замаа тавьсан. Одоо ч газраа чөлөөлөхөд хучилтын ажил хийх боломжтой. Гаражийн эзэн нь ямар хүн байгаа талаар мэдэх зүйл алга. Гүйцэтгэгч компанид, Нийслэлийн авто замын газарт ямар ч эрхзүйн үндэс байхгүй болохоор бидэнд ямар ч боломж алга байна” гэлээ.
Ийнхүү улсын ажлыг хойш нь татаж хувийн амбицийг хаөөсөн хэн нэгний харгайгаар төрийн өндөр албан хаагчдын нэр хүнд өдрөөс өдлөрт унасаар байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих