Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Болдбаатарын Батжаргал энэ
жил нэгэн өвөрмөц амжилт үзүүлээд байна. Тэрбээр энэ жилийн Үндэсний Их
баяр наадмаар Улсын арслан Х.Мөнхбаатартай тавын даваанд хүч үзэн начин
цолны болзол хангасан билээ.
Харин тэрээр өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон Даншиг наадамд барилдан тав даван Даншигийн начин цолны эзэн болов. Ийнхүү нэг жилд начин цолыг хоёр удаа хүртсэн анхны бөх болжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10877
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих