Чулуунхороот сумын иргэд эсгий урлалд суралцжээ. Тус суманд "Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн шугамаар эсгий урлалын багш нар очиж, 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн 6 хоног сургалт зохион байгуулсан байна. Сургалтанд 15 иргэн хамрагдаж малын ноосоор 40 гаруй төрлийн эсгий эдлэл үйлдвэрлэх анхан болон дунд шатны мэдлэгтэй болээ. Ингэснээр сумын ард иргэд өөрсдийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10879
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих