Дорнод Монголын тал нутагт чимэг болон орших Чойбалсан хотын тухай нэгэн сайхан дуу төрлөө. Энэхүү дууны шүлгийг Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Яруу найрагч, дууны шүлгийн нэрт мастер Д.Ган-Очир, аялгууг нь Г.Эрдэнэбаатар нар зохиожээ.
ТЭНҮҮН ТАЛЫН ГЭРЭЛТ ХОТ
Санбэйсийн хүрээ болж анх хотлохдоо
Сайхан ирээдүй нь эртнээс тодорсон
Тэнгэрийн одод газарт буусан чуулбар
Тэнэгэр талын гэрэлт хот-Чойбалсан мину
Эгэл талын зон олны
Эвлэж хөгжихийн ундарга болсон
Эзэн миний төрж өссөн нутаг
Эрин зууны чимэгт хот-Чойбалсан мину
Баянтүмэнгээр овоглосон он жилүүд
Баатарлаг түүхээ эр зоригоор чимэглэсэн
Дарийн утаа үнэрлэж үзсэн
Дайчин алдарт баатарлаг хот-Чойбалсан мину
Уудам талын ард олондоо
Урагш тэмүүлэх урам хайрласан
Унаган багын ариухан дурсамж дүүрэн
Уулс шиг өндөр хот – Чойбалсан мину
Дуниартан хөхрөгч агуу талдаа бид
Дураараа амьдрахын жаргал бүрдсэн
Дутахын сэтгэлгүй ашид дүүрэн
Дуу шиг урт настай хот-Чойбалсан мину
Тэнүүн талын олон түмний
Тэвэрч золгодог элгэн садангууд
Талын дунд гялалзах үнэт сувд шиг
Та бидний хайртай хот-Чойбалсан мину
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих