Байгаль нуурын эрэг дээр буриад лам балин хийж өргөн их усны эзнийг
дуудан хур бороо оруулахыг хүсэн тахилга үйлдэж, хүндэтгэн ёсложээ. Энэ
тухай FlashSiberia-гаас иш татан Оросын хэвлэлүүд мэдээлэв.
Учир юу гэхээр энэ жил өргөн Буриад нутагт ган гачиг нүүрлэж ойн түймэр тасрахаа болиод байгаа билээ. "Усны эзнийг хүндэтгэх зан үйл нь тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын аз жаргал, амар амгаланг мэдэгдэж, элбэг арвин ургац авахыг бэлгэдсэн зорилгыг биелүүлэхэд чиглэсэн зан үйлийн нэг юм" хэмээн ОХУ-ын Буддын шашны уламжлалын төвөөс мэдээлсэн гэжээ.
Ёслолын үеэр буриад лам нуурын ус руу өргөл (сүү, цөцгийн тос, тараг гэх мэт) өргөсөн гэнэ.
Үндэсний ойн аж ахуйн байгууллагын мэдээгээр, Буриад улсын нутаг дэвсгэрийн 50-аас дээш хувь буюу 24 гаруй мянган га газар хээрийн болон ойн түймэр гарсан байна.
Транс-Байгалийн цогцолбор болон Жергинскийн дархан цаазат газарт маш олон түймрийн голомт бүртгэгджээ. Ойн аж ахуйн мэдээлснээр гал түймэр, шуурган гал зэргийн шалтгаан нь орон нутгийнхны байгалтай хайхрамжгүй харьцдагтай холбоотой аж.
Сибирийн холбооны тойрогт зургаан бүс нутагт онцгой байдлын горимоор үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Транс-Байгаль нуур орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ, Эрхүү муж, Тува, Буриад, Хакасын Бүгд Найрамдах улс, Красноярск мужийн дөрвөн дүүрэг энд багтаж байна.
Буриад лам хур бороо гуйсан ч гал түймэр үргэлжилсээр байгаа аж. Тиймээс ойрын өдрүүдэд Байгаль нуур орчинд жуулчдыг оруулахгүй хаасан тухай мэдээлж байна.
М.Баяр

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10904
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих