Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 2015 онд бүрэн дуусгахад шаардагдах 19.3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, барилгын ажлын хэрэгжилтэд хяналт тавьж, хугацаанд нь ашиглалтад оруулахыг холбогдох Засгийн газар энэ долоо хоногт сайд нарт даалгажээ.
"Насны зам” ХХК энэ чиглэлийн авто замыг барьж, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулж, ажлаа эхлүүлж байсан. Гэсэн хэдий ч авто замын барилгын ажлууд батлагдсан төлөвлөгөөний хугацаанаас хоцорч байсан тул захиалагч талаас барилгын ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг тухай бүрт өгч ажилласан ч тодорхой ахиц гараагүй.
Иймд Засгийн газраас авто зам барих ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохыг даалгасан юм. Гэрээ цуцалсантай холбоотойгоор уг авто замын барилгын ажлыг дөрвөн багц болгон хувааж, үлдэгдэл ажлыг тогтоосон хугацаанд чанартай хийж гүйцэтгэхэд 19.3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байсныг шийдвэрлэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих