Хятадын Ерөнхийлөгч С.Зиньпин цагаа олсон нэгэн чухал зарлиг гаргаад
удаагүй байна. Тэрээр гадаад руу зугтан гарсан эдийн засгийн гэмт
хэрэгтнүүд болон авлигач төрийн түшээдийг илрүүлж, эх оронд нь буцаан
авчрах "Үнэгний ав” ажиллагаа эхлүүлжээ. Өнгөрсөн 2014 онд гэхэд луйвар
хийгээд зугтсан 680 оргодолыг гадны улсаас баривчилж Бээжинд авчирсан
гэж тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах
яам мэдэгджээ. Хууль хүчний байгууллага гадаад руу зугтсан авлигач
түшмэдийг мөрдөн шалгах ажлаас гадна хууль бусаар гаргасан хөрөнгө
мөнгийг эргүүлэн татах томоохон ажиллагаа явуулж байгаа аж. Тус улсад
авилга өгч авсан, төрийн мөнгийг луйвардсан, эдийн засгийн гэмт хэрэг
үйлдсэн этгээдүүдэд цаазаар авах ял оноож байгаа юм. Мөн Хятад улс гэмт
хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээг дэлхийн 39 оронтой, мөн эрүүгийн
хэргийг мөрдөн шалгах явцад эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай
гэрээг 52 улстай байгуулжээ.
Харин Монголд улсад өнгөрсөн 25 жилд АН, МАН гэх бүлэглэлүүд хуйвалдан нийгмийн бүхий л баялагийг хувьдаа завшиж, хувааж идээд дууслаа. Харамсалтай нь манайд энэ бүхний эсрэг тэмцэх хууль эрх зүйн орчин байхгүйн дээр хянаж шалгадаг хүчтэй байгууллага байхгүй байгаа нь тэднийг өөгшүүлсээр байгаа болно. Хэдийгээр Монгол улс авилгын индексээр буурч байгаа гэдэг ч улс орны нийт баялагийн 90 гаруй хувь хүн амын 2-хон хувьд ноогдож байгаа судалгаа гарсан. Хэрвээ та бид энэ бүхнийг зогсоохгүй бол өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэн Африкийн араас орох төдийгүй бусдын колони болох аюул хүлээж байна. Өнөөдөр төрд гарсан луйварчид нэг л өглөө Монголоос зугтах бөгөөд тэднийг хүргэх онгоц, буух буудал, амьдрах хаус, идэх хоол, унтах амраг, үрэх мөнгө, хадгалсан данс нь бүгд бэлэн байгааг сана. Эхнээсээ авхуулаад луйварын гэрээ хийж, эх орноо худалдсан новшнууд хаа байсан Америкт өндөр үнэтэй долоо найман хаустай болчихоод байгаа нь тэнэг хүнд ч ил болчихоод байна.
Тиймээс
Монгол улсын иргэн бүр өөрсдийн хувь заяаныхаа төлөө хатуу тэмцэх цаг
ирсэнийг одоо болж байгаа муу муухай бүхэнд бидэнд харуулж байна.
Via-DM
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих