Буриадад галт зэвсэгтэй 20 этгээд хас чулууны агуулах руу халдаж, гал
нээсний улмаас нэг хүн нас барсан байна. Хас чулууны "Бөхөн” дэлгүүрийн
хамгаалагч зэвсэглэсэн этгээдүүдтэй буудалцах үеэр Орлик тосгоны нэгэн
эр суманд өртөн нас баржээ. Халдлага үйлдэгчид хэргийн газраас
зугтсаныг цагдаагийнхан эрэн сурвалжилж байна. ОХУ-ын хас чулууны
нөөцийн 90 хувь нь Буриадад байдаг. Энэхүү чулууны байгаль дээрх хамгийн
цэвэр сорт болох цагаан хас хамгийн ихээр бий гэдэг нь тогтоогдсон.
Буриадад жил бүр 270 тонн хас чулуу олборлодог бөгөөд олон улсын зах
зээл дээр хас нийлүүлэгч гурван томоохон улсын нэгд тооцогддог юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10957
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих