Бразилын иргэн Лаура Поис эдүгээ 35 настай. Тэрээр өөрийн сонин өвчнөөсөө болж шаналж явна. Тэрээр уйлахаараа их өвөрмөц талстан нулимс гаргадаг.
Эмч нар өнгөрсөн 20 жилийн турш түүний нулимсны учрыг тайлахаар оролдоод чадаагүй байна.
Лаура 15 настайгаасаа эхлэн ийнхүү талстаар уйлж эхэлсэн байна. Тэрээр хэдэн сар болоод нэг удаа ийм нулимсаар уйлдаг байна. Ингэж уйлсан тохиолдолд нулимсаа хурдан цэвэрлэхгүй бол хатаж талстжаад нүдний алимыг гэмтээх аюул нүүрлэдэг. Түүний нулимсыг авах амаргүй. Нэг удаа уйлахад ойролцоогоор 30-аад талст нүднээс нь авдаг байна.
20 жилийн туршид түүний нулимсыг судласан эмч Payl Gonsalves нулимсанд агуулагддаг уураг кератины илүүдэл үүссэн гэж дүгнэсэн байна. Бидний нулимс ус, салс, өөх тосноос бүрддэг. Нулимсанд агуулагддаг уураг нь нүдийг аливаа нянгаас хамгаалдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих