Өнгөрсөн өдрүүдэд хүлээлт үүсгээд буй шинэ сайдуудын нэрс эхнээсээ тодорч байх шиг байна. Өчигдөр АН-ын бүлэг хуралдсан. Тэд гурван сайд авахаар тохирч Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нарыг нэр дэвшүүлэхээр ярилцсан. Гэвч Ерөнхий сайд Сангийн сайдад Н.Батбаярыг, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг нарыг нэр дэвшүүлэхийг эсэргүүцсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл үүний дараа Шударга ёс эвсэл хуралдаж сайдад нэр дэвшигчдээ тодруулсан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Шадад сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг нэр дэвшүүлэхээр болжээ.
Хэрэв намын бүлгүүд асуудлаа үдээс өмнөдөө эцэслэж чадвал Ерөнхий сайд Их хурлын даргад Засгийн газрын шинэ гишүүдээ өргөн барьж магадгүй. Энэ талаарх мэдээллийг бид цаг тухай бүрт нь хүргэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих